Цөөн үгээр

- Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан "My Family" хөгжөөнт арга хэмжээг зохион байгууллаа. - "Үндэсний бичиг үсэг"-ийн баярыг тохиолдуулан "Өртөө" тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. - ТАЛАРХАЛ

2017 ОНЫ 01-03 САРУУДАД ХИЙСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 1006

Бэлчир бүсийн цэцэрлэгийн багш нарын дундах спортын арга хэмжээг манай хамт олон амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд 7 цэцэрлэгийн нийт 200 гаруй багш ажилчид оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорьж тэргүүн байр ба шилжин явах цомын эзнээр Улсын тэргүүний 2-р цэцэрлэг, дэд байранд Дамбо 2-р цэцэрлэг, 3-р байранд Сүхбаатар сумын 7-р цэцэрлэг шалгарлаа.

    

Бүтээлч ажлын төлөвлөгөөний дагуу “Сургалтын орчин” баг хүүхдийн ариун цэвэр, хүлээн авах өрөөг тохижууллаа.

    

“Хүүхэд хөгжил баг” Монгол зан заншлаараа бахархах, суралцах, ирээдүй хойч үедээ өвлүүлэх зорилгоор сар шинийн баярыг угтаж эцэг эх хүүхдүүдийн дунд уламжлал болсон  “Би монгол хүн” өглөөлөг зохион байгууллаа. Өглөөлөгт нийт 21 эцэг эхчүүд хүүхдийн хамт оролцож бэлтгэл бүлгийн Хүрэлсүх ахлагч “ Алтан унжлагат тахиа “баг тэргүүн байранд шалгарлаа.

   

Сумын Засаг даргын нэрэмжит “Тэр бөхийн нэр хэн бэ?” бөхийн тэмцээнд шөвгийн 4 байрт шалгарч, цомын эзэд болсон.

СМТ-өөс зохион байгуулсан “Цасны баяр”-ын тэмцээнд амжилттай оролцож 3-р байранд шалгарлаа.

Багш хөгжил баг хуваарийн дагуу  төлөвлөгөөт сургалтуудыг явууллаа.

            Залуу багш нарын олимпиадад багш нараа бэлдэж сургалт зохион байгуулсан.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ