Цөөн үгээр

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд 35 ширхэг хүлэмж хүлээн авлаа - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 2893

СЭЛЭНГЭ АЙМГИЙН  АЛТАНБУЛАГ СУМЫН ТҮҮХ

            Алтанбулагийн нэр нь түүхэнд тэмдэглэсэн байдал нь олон өөрчлөгдсөн онцлогтой. Тухайлбал 1727-1780 оныг хүртэл Гаалийн хороо, хилийн асуудал хариуцсан ”Алтанбулагийн сайдын яам”, 1931-1958 онд Сэлэнгэ аймгийн төв “Алтанбулаг хот”, 1938-1956 онд Шаамар сумын харъяалалын “Алтанбулаг хороо”, 1956 оноос Алтанбулаг сум, 1956 оны 9-р сараас Алтанбулаг сум-Сангийн аж ахуй гэсэн нэртэй явж иржээ. Мөн 1920-иод оны дундуур буюу 1923-1929 онд Богд хан уулын аймгийн Дэлгэр-Баян хан уулын сум, Наран-Буянбулагийн отог гэж байжээ. Анх 1727 оныг хүртэл Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуунд хамрагдах боловч хошуу захиргаа, албанд холбогдолгүй, харуул /Хяраан, Буурын харуул/ гадаад харилцаанд захирагдан харуулын занги мэддэг байжээ.

            БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1956 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102 дугаар Зарлигаар Сэлэнгэ аймаг татан буугдаж Төв аймагтай нийлэхэд Шаамар сумаас тусгаарлаж Төв аймгийн Алтанбулаг сум байгуулагдсан. Харин БНМАУ-ын Их хурлын Тэргүүлэгчдийн 1959 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 222 дугаар Зарлигаар Сэлэнгэ аймгийг дахин байгуулснаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум байгуулагдан түүхэн хөгжлийнхээ 58 дахь жилдээ золгож байна.

Түүхийн дурсгалт газрууд болон барилга байгууламж :

  • Түр засгийн газрын байрлаж байсан байшин
  • Хувьсгалын музейн барилга/Одоо Сэлэнгэ аймгийн нэгдсэн Музей байрлаж байна/
  • Сүхбаатар жанжны журамт цэргийн штабын байр/ байшин/
  • Сүхбаатарын хөшөө/Музейн хашаан дотор /
  • Банкны анхны байшин
  • Аймгийн захиргааны анхны байшин
  • Анхны бага сургууль
  • Консулын байшин
  • Зөвлөлтийн дайчдын хөшөө
  • Шүүхийн анхны байшин
  • Дөрвөлжин сүм
  • Шивээ хиагт дууны хөшөө /ЗДТГ-ын хашаан дотор/
  • Ширээт мод
  • Гүн Цэрэнпилийн өвөлжөөны туурь
  • Хирэгсүүр зэрэг түүх соёлын барилга, байшин, хөшөө, дурсгалын холбогдолтой зүйлсээр манай сум баялаг юмаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ