Цөөн үгээр

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд 35 ширхэг хүлэмж хүлээн авлаа - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэрэмжит "Спортын нөхөрсөг тэмцээн" Сүхбаатар суманд зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 12 сарын өмнө Үзсэн: 82

Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэрэмжит спортын нөхөрсөг тэмцээнд 17 сумын төрийн албан хаагчид сагс, волейбол, ширээний теннис, олс таталт, шатар, усан спорт, ажлын байрны дасгал гэсэн спортын 7 төрлөөр авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө. Энэхүү тэмцээнээс манай сум усан сэлэлтийн эрэгтэй төрлөөс алтан медаль (1 дүгээр багийн Засаг дарга Э.Зориг) , усан сэлэлтийн эмэгтэй төрлөөс  мөнгөн медаль (ЗДТГ-ын үйлчлэгч М.Батдулам), шатрын эмэгтэй төрлөөс хүрэл медалиар (мэдээллийн ажилтан Б.Отгонбилэг) тус тус шагнагдлаа. Тэмцээнд авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөн нийт 17 сумын төрийн албан хаагч нартаа спортын болон ажлын өндөр амжилт хүсье

Сүүлд нэмэгдсэн мэдээ