Цөөн үгээр

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд 35 ширхэг хүлэмж хүлээн авлаа - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ТАЛАРХАЛ

Нийтэлсэн: 12 сарын өмнө Үзсэн: 80

Ц.Энхтөр захиралтай “Таван Хан Уул” ХХК нь Алтанбулаг сумын Засаг даргын хүсэлтийн дагуу 2023 оны аймгийн орос хэлний олимпиадад амжилттай оролцож тусгай ангилалд түрүүлсэн Б.Ренчиний нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн 9Б ангийн сурагч Цэрэнжавын Цэрэнням, энгийн ангилалд түрүүлсэн 9А ангийн сурагч Цэрэндоржийн Даяндорж нарт орос хэлний улсын олимпиадад оролцох зардлын тодорхой хэсгийг шийдвэрлэж өглөө. Сум орон нутагтай хамтран ажиллаж, хандив тусламж үзүүлсэн Таван Хан Уул ХХК-ны захирал Ц.Энхтөрд ажлын амжилт хүсэн ерөөж халуун талархал илэрхийлье. Улсын олимпиадад аймаг, сум орон нутгаа төлөөлөн оролцож байгаа сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье.

Сүүлд нэмэгдсэн мэдээ