Цөөн үгээр

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд 35 ширхэг хүлэмж хүлээн авлаа - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

"Малчдын зөвлөгөөн-2023" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 86
"МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН 2023” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Тариалангийн бүс нутагт мал аж ахуй эрхлэх таатай боломж нөхцөлийг хэлэлцэх, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэн эрчимжүүлэх, эрүүлжүүлэх, малчдад мал аж ахуйн талаар баримтлах бодлого, зорилтыг танилцуулах, мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах зорилготой Алтанбулаг сумын "МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2023" арга хэмжээг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр сумын Засаг Даргын Тамгын Газар, малчид ард иргэдтэйгээ хамтран амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээг нээж сумын Засаг дарга Н.Отгонцогт мал аж ахуйн талаар баримтлах бодлого чиглэлийг танилцууллаа. 
Малчдын зөвлөгөөнд Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга П.Сарангэрэл, Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр, Хүчү агро ХХК-ны захирал С.Барцадгүй, Хүчү агро ХХК-ны зөвлөх мал зүйч доктор Д.Бямбаа, "Мимо" ХХК-ны арга зүйч, сумын Засаг Даргын Тамгын Газрын холбогдох мэргэжилтнүүд оролцож тулгамдсан асуудлын талаар ярилцаж заавар зөвлөмж өгч иргэдтэй санал бодлоо солилцлоо.
Зөвлөгөөнөөр Сумын мал аж ахуйн талаар  баримтлах бодлого зорилтоо тодорхойлон баталлаа. Үүнд:
1.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаар тогтоолоор батлагдсан Эрчимжсэн мал аж ахуйн, газар тариалангийн бүс нутагт баримтлах бодлого чиглэлээ амьдралд хэрэгжүүлэн ,  ямааны  эзлэх  хувийг аажмаар бууруулж  зохистой түвшинд  хүргэх
2. Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэн нэг толгой малд 2000 төгрөгийн татвар ноогдуулан хурааж хуримтлуулсан татварын орлогоороо малчдын таатай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэх ажилд зарцуулах 
3. Цаашид мах сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуй эрхлэж буй ААНБ, иргэдийг малын тоо толгойн татвараас хөнгөлөх  бодлого баримтлах.
4. Бэлчээрийн даацтай уялдуулан малын тоо, толгойг 30 мянгаас доош байх бодлого барьж мал аж ахуйг эрчимжүүлэн эдийн засгийн эргэлтэнд оруулах зэргээр тоо толгойг аажмаар бууруулах.
5. Үхэр, хонины түргэн  өсөлттэй махны  чиглэлийн  үүлдрээр хэрэгцээний эрлийзжүүлгийн үр дүн боломжийг мэргэжлийн байгууллагатай хамтран судалгааны  ажлыг  явуулж  үр дүнд тулгуурласан үржлийн ажлыг  явуулах
6. Бэлчээрийн  Усан хангамжийн  нэмэгдүүлэх арга хэмжээг  үе шаттайгаар хэрэгжүүлэх. 
7. Герефорд болон Казакийн цагаан толгойт үүлдрийн бух, шилмэл үүлдрийн хуцаар малчдыг үе шаттайгаар хангах
8. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн боловсруулан борлуулах талаар гарсан санал санаачилгыг дэмжиж  ажиллах
9. Малын бүх төрлийн үзлэг ангилалтад хамрагдах /бүрэн хамрагдсан тохиолдолд ямар хээлтүүлэгч тавьж, цөм сүрэг бүрдүүлэх боломж байгаа судалгаа гарч ирэх учиртай/
10. Эрчимжсэн мал аж ахуй , газар тариалангийн бүс нутагт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэж байгаа аж ахуй нэгж иргэдтэй малчин иргэд гэрээ байгуулан ногоон тэжээл тарих нөхцөл боломжийг бүрдүүлэх ажлыг эхлүүлэх гэх мэт 10 зорилтыг дэвшүүлэн цаашдаа хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.
Ажил, үйлс, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн малчидаа алдаршуулав. 
Сэлэнгэ аймгийн Засаг даргын жуухаар :
Ахмад малчин  Базарпүрэв Даваадорж 
Залуу малчин Тооройбанди Бат-Эрдэнэ
Алтанбулаг сумын "Сайн малчин"-аар:  
Малчин Гатав Бадамгарав
Малчин Пагваа Мөнхөө 
Малчин Банди Мөнхнасан
Малчин Онууз Равжир
Малчин Жамаа Галсаннамжил 
ИТХ-ын даргын өргөмжлөлөөр: 
Малчин Пүрэвийн Отгонхүү
Малчин Дамирангийн Цэнд-Аюуш нар тус тус шагнагдлаа.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад ивээн тэтгэж  хандив өргөсөн аж ахуй нэгж, хоршоо, малчин иргэддээ талархал илэрхийлье.
Улсын аварга фермер Дэлгэрмаагийн Мөнхбадрах (сайн үүлдрийн бухан бяруу)
Аймгийн аварга малчин Жамъян Алтангэрэл (хуцан хурга)
Аймгийн аварга фермер Хүчү агро ХХК (500,000 төгрөг)
Аймгийн аварга фермер Явуухүүгийн Буянжаргал (400,000 төгрөг)
"Бумбат өлгий" мал эмнэлэг (200,000 төгрөгний үнэ бүхий эмийн багц)
"Бөхлөө хангай" мал эмнэлэг (350,000 төгрөгний үнэ бүхий эмийн багц)
"Эвийн хүч хоршоо" (40,000 төгрөг, дурсгалын гарын бэлэг)

Сүүлд нэмэгдсэн мэдээ