Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуульд нийт 793 суралцагч, 1-р ангид нийт 50 хүүхэд,
1 дүгээр цэцэрлэгт 155 хүүхэд,
2 дугаар цэцэрлэгт 135 хүүхэд,
3 дугаар цэцэрлэгт 60 хүүхэд тус тус суралцаж байна.
2023-2024 оны хичээлийн жилд хүүхдийг нийгэм сэтгэлзүй, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих, боловсрол эзэмшихэд тулгарч буй бэрхшээлийг арилгаж, сурах тэгш боломж бүрдүүлэх, хувь хүний онцлогт нийцүүлсэн сургалт, үйл ажиллагааг чанар, үр дүнтэй зохион байгуулах, хамтран суралцах арга барилыг сургалтанд нэвтрүүлэх зорилго дэвшүүлэн, боловсролын ерөнхий хууль шинээр судлах, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн онцлогтой жил болж байна.