Цөөн үгээр

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд 35 ширхэг хүлэмж хүлээн авлаа - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2017 оны I улиралд зохион байгуулсан ажлаас

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1086

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 96 тоот тогтоол, Б.Ринчений нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/01  тоот  “Эргүүл-эцэг эх ажиллуулах тухай” тушаалын дагуу 2 дугаар сарын 13-ны өдрөөс 28 бүлгийн 771 сурагчдын, эцэг эхийн  төлөөлөл 112 иргэн зам тээврийн ослоос сурагчдыг сэргийлэх зорилгоор тусгай хуваарийн дагуу ажиллаж байна.

Медалийн буухиа үргэлжилсээр л ...

Улс, аймгийн хэмжээний сурагчдын дунд зохион байгуулагдсан Орос хэлний олимпиад, сагсан бөмбөг, жүдо бөх, шатар, хөнгөн атлетикийн тэмцээнд  108 сурагч оролцож улсын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 хүрэл медаль, “Сэлэнгэ лиг”, “Хараа лиг”, “Түнхэлийн цом”, “Их засаг” их сургуулийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнээс  28 алт, Аймаг, бүсийн аварга шалгаруулах жудо бөхийн тэмцээнээс 2 алт, 1 хүрэл, Англи хэлний олимпиадаас 1 алт, Сэтгэх чадварын олимпиадаас  1 мөнгө, Орос хэлний олимпиадаас 1 мөнгө, 1 хүрэл, Англи хэлний эсээ бичлэгийн уралдаанаас 1 тусгай байр эзэлсэн амжилт үзүүлсэн.

Багш нар ур чадвараа дээшлүүлээ.

  • “Багшлах ажлын сэтгэл зүй” төрөлжсөн кредит олгох сургалтанд 10 багш
  • “МХТ-ын сургалт” төрөлжсөн кредит олгох сургалтанд монгол хэл, биеийн тамирын 3 багш
  • “ Технологийн хичээлийн сургалтын технологи шинэчлэл” төрөлжсөн кредит олгох сургалтанд   зураг төсөл дизайны 2 багш
  • “Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилт” сургалтанд нийгмийн ухааны  2 багш,
  • “Хими биологийн хүнд хүндэвтэр сэдвийн онол, бодлого бодох аргачлал” сургалтанд хими биологийн 2 багш
  • “1-7 жил ажиллаж буй залуу багш нар”  сургалтанд биологийн  багш
  • “Рубрик болон идэвхтэй  аргуудыг гадаад хэлний хичээлд хэрэглэх нь”  англи хэлний  багш 
  • “Биологийн хичээлээр хэрэглэгдэхүүн бэлтгэх, заах арга зүй”  биологийн 1 багш
  • “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр-3”, “Удирдах ажилтны зөвлөгөөн” сургалтанд сургуулийн захирал, сургалтын менежерүүд
  • “ МХТ-ын хэрэглээ” сэдэвт сургалтанд 24 багш буюу давхардсан тоогоор 96 багш удирдах ажилтан, 10 удаагийн төрөлжсөн болон ажлын байранд дахь сургалтанд хамрагдан мэдлэг боловсрол, ур чадвараа дээшлүүллээ.

“Ирээдүйн Мянгат 2017” улсын уралдааны амжилтаас

Сурагчдын авьяас чадварыг нээн илрүүлж оюун ухааны чадавх, сэтгэлгээний хурд, авьяас билгээ танин мэдэх боломж олгох зорилго бүхий  “Ирээдүйн Мянгат-2017”  математикийн улсын уралдаанд 3000 гаруй сурагч оролцож тэдгээртэй  математик сэтгэлгээ, ур чадвараа тус сургуулийн 2-12-р ангийн 64 сурагч сорин өрсөлдлөө. Үүнээс:

 

  • 2в ангийн сурагч У.Эрмүүн -3-р байр Хүрэл медаль
  • 7а ангийн сурагч О.Цагаанбаяр-3-р байр Хүрэл медаль
  • 9б ангийн сурагч Ц.Ширбаазар -2-р байр Мөнгөн медаль
  • 9б ангийн сурагч Б.Мөнхсайхан -3-р байр Хүрэл медаль тустус хүртлээ.

“Дунгийн эгшиг”, “Уран жиргээ” наадам
зохион байгууллаа.

 

Монгол хэлний үгсийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан, үг хэллэгийн арвин баялаг сантай танилцуулж шүлэг, уран бүтээл зохиох, туурвих дур сонирхолтой болгох “Дунгийн эгшиг” наадамд 6-12 дугаар ангийн 37 сурагч, хүүхдийн шилдэг зохиол бүтээлийг таниулах, сурталчлах, уран уншлагын урлагийг хөгжүүлэх зорилго бүхий “Уран жиргээ” наадамд 1-12 дугаар ангийн 28 бүлгийн 30 хүүхэд ур чадвараа сорин өрсөлдсөнөөс

  • 3-б ангийн сурагч Ц.Билгүүдэй
  • 8-б ангийн сурагч Э.Энхсүлд
  • 11-б ангийн сурагч А.Хулан  нар тэргүүн байр эзэлж аймгийн аварга шалгаруулах уралдаанд оролцох эрхээр шагнагдлаа

Ахмадууддаа дэмжлэг үзүүллээ.

“Ахмадаа ачлая” сайн үйлсийн аяны хүрээнд 3 ахмад багш ажилтанд 300000 төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ