Цөөн үгээр

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд 35 ширхэг хүлэмж хүлээн авлаа - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Б.Ринчений нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн түүх, танилцуулга

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 2327

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг

сумын Б.Ринчений нэрэмжит

Ерөнхий боловсролын сургууль

 Àëòàíáóëàãèéí áàãà ñóðãóóëèéí òàíõèì îëíîî ºðãºãäñºíèé 12-ð îíû 10-ð ñàðûí 26, àðãûí óëèðëûí 1922 îíû 12-ð ñàðûí 14-íèé ºäºð õºâã¿¿í 13, îõèí 9 íèéò 22 ñóðàã÷òàéãààð áàéãóóëàãäñàí áà ñóðãóóëèéí òàíõèìûí áàãøààð Àëòàíáóëàãèéí ñàéäûí ÿàìíû òàë  áè÷ýý÷ ïàðòèçàí Ì.Èøäîðæ,  ãàë÷ààð õóóð÷ Ëóâñàí àæèëëàæ áàéâ.

1936 оноос эхлэн 7-р ангитай, 1943 оноос 10-р ангитай болж өргөжин, 7-р ангийг 30 удаа, 10-р ангийг 9 удаа төгсгөсөн.

1956 оны 7-р сард Сэлэнгэ аймаг татан буугдаж, Цагаан-Эрэгт шилжихэд дунд, ахлах анги нь шилжин, Алтанбулагийн бага сургууль болон үлдэж, хуучин Орос сургуулийн байранд 4 анги, 3 багштайгаар хичээллэж, эрхлэгчээр нь Лхүндэвжанцан ажиллаж байв.

1965-1966 оны хичээлийн жилд 5,6-р ангитай 7 жилийн сургууль болж захирлаар нь Чойжил ажиллаж байжээ.

1971 оны 8-р сарын 30-нд 192 хүүхдийн суудалтай хичээлийн байр, 75 хүүхдийн багтаамжтай дотуур байр, 120 хүүхдийн хоолны газар бүхий барилга байгууламжийг хүлээн авч 1972 оноос 8  жилийн сургууль болон өргөжсөн байна.

2001 оны 12-р сарын 28-нд 180 хүүхдийн суудалтай 21,2 сая төгрөгийн өртөг бүхий өргөтгөлийн барилгыг ашиглалтанд оруулснаар 2001-2002 оны хичээлийн жилд 10 жилийн сургууль болон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.  .

Тус сургууль нь 2005-2006 оны хичээлийн жилд Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 53 тоот тогтоолоор Монгол Улсын төрийн соёрхолт, хэл шинжлэх ухааны ууган доктор академич Б.Ринчений мэндэсний 100 жилийн ойгоор их эрдэмтний нэрэмжит сургууль болж 110 жилийн ойгоор нь хүрэл цээж баримлыг сургуулийн төв талбайд залж монгол бичгийн багш сурагчдын Улсын 14 дүгээр олимпиадыг ивээн тэтгэж зохион байгуулсан.  

2016-2017оны хичээлийн жилийн зорилго

  • Эх хэлээрээ зөв бичиж ярьдаг, эрүүл чийрэг биетэй , эерэг зан суртахуунтай, амьдрах ухаантай, бие даан суралцах чадварыг  төлөвшүүлсэн  бүтээлч хамт олон болно.

2016-2017 оны хичээлийн жилийн зорилт

  • Зорилт 1:  Бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  • Зорилт 2: ЭЕШ-ын оноо, мэргэжлийн хичээлүүдийн олимпиадын амжилтыг ахиулна.
  • Зорилт 3: Англи хэлний кабинетийн  сургалтын орчинг сайжруулна.
  • Зорилт 4: Алдаагүй зөв цэвэр бичигтэн сургууль болно. 
  • Зорилт 5: Хог хаягдлын зөв менежменттэй сургууль болно.

Тоон мэдээ

  • 28 бүлэгт өдрөөр-                        771 суралцагч

                        Үүнээс эмэгтэй-       380 суралцагч

  • Дүйцсэн хөтөлбөр-             14   суралцагч
  • Бага боловсрол-                 385  суралцагч

                        Үүнээс эмэгтэй-       188 суралцагч 

  • Суурь боловсрол-               263 суралцагч

                        Үүнээс эмэгтэй-       131суралцагч 

  • Бүрэн дунд боловсрол:     109 суралцагч

                        Үүнээс эмэгтэй-       61 суралцагч

Мэргэжлийн зэрэгтэй багшийн эзлэх хувь:

Боловсролын түвшин

Анги танхим

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ