Цөөн үгээр

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд 35 ширхэг хүлэмж хүлээн авлаа - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын ЭМТ-ийн түүхэн замнал

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1699

А.АНХДАГЧДЫН ЗАМААР АЛДРЫН ОРГИЛД - 1925-1955 ОН

        Төв азийн цээжинд мянга мянган жилээр оршин тогтнож ирсэн Монгол үндэстэн нүүдлийн соёл иргэншлээс орчин цагийн суурьшмал соёлт нийгэмд шилжих зам  зуун зуунаар дамжин бидний үед хүрч ирсэн билээ.

        Тусгаар тогтносон Монгол улсад 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа  Алтанбулаг хэмээх нэртэй хилийн боомт хотод орчин үеийн эмнэлгийн тулгын чулуу тавигдаж, орос доктор, орос эмнэлэг , эмийн эмчилгээ гэсэн цоо шинэ танин мэдэхүйн буй болж байлаа.1925 онд байгуулагдсан  хөдөөгийн ууган эмнэлэгт анхны эмч нар нь доктор Н. Кузьмин , Н. Ильен  /гэр бүлийн хамт / нар ажиллаж, монгол хүмүүсийг дагалдуулж сургаж байсан байна. Хөдөөгийн ард түмнийг хөнөөлт өвчнөөс авран, амьдрал хайрлаж байсан эдгээр эмч нарын дараагийн үе нь мөн л Зөвлөлтийн эмч нар К.Зорино, Г.Я. Либорзян, В.И. Савиков нар нь тухайн үеийн шинэлэг арга барилтай, шилдэг сэхээтнүүд байж, монголын хөдөөгийн амд ариун цэвэр, эрүүл ахуй суртал нэвтрүүлгийг биечлэн хийж, зааж сургадаг байжээ. Анхны монгол эмчээр Р.Гүр, Ц.Шижир, Ядамсүрэн.1931-1938 онд Сэлэнгэ аймгийн төв Алтанбулагт байх үед Алтанбулаг нь орон нутгийн томоохон хот төдийгүй 2 улсын хилийн боомт, хүн амын төвлөрөл ихсэхийн зэрэгцээ европ эмнэлэг жилээс жилд бэхжин, Зөвлөлтийн эмч нар янз бүрийн хугацаагаар ажиллаж байжээ. Мөн Монголын анхны эмч нарын нэг Зулын Батсүх / Рабфакт төгссөн/ Сандагийн Буд /1935 онд Цэргийн бага эмч бэлтгэх курс төгссөн/, анхны монгол сувилагчид анхны ажилтнууд болох сувилагч  Дамбын Долгор /З. Батсүхийн гэр бүл/ Дашзэвэг, бага эмч Намжилжав, Ө.Уртнасан, Б.Долгорсүрэн, С.Дэнсмаа, асрагч Дарьсүрэн ажиллаж байжээ. Бичигдэж үлдээсэн түүх он цагийн урсгалд бүдгэрсэн хэдий ч эхлэн асаасан оч үгүй бол гэрэлтэн мандах зул яахан байх билээ.

Б. ХӨГЖЛИЙН 50 ЖИЛИЙН АЛХАА - 1955-2005 ОН

          1955-1980 оны хооронд улс орны хөгжилд ихээхэн өөрчлөлт гарч, ХАА –н үсрэнгүй хөгжлийн үе байлаа Атрын I,II аяны их бүтээн байгуулалтын он жилүүд үргэлжлэн, олон арван САА-нууд шинээр бий болсны нэг нь 1956 онд байгуулагдсан Алтанбулагийн САА байлаа.Монгол орны өнцөг бүрээс намын уриа, эвлэлийн илгээлтээр малчид, тариаланчид зохион байгуулалтай  элсэлтээр ирдэг байлаа. Мөн 500 гаруй оюутантай ХАА техникум , 300 гаад сурагчидтай 7 жилийн дунд сургууль,цэцэрлэг,. үйлдвэр, хоршооллын артель, хоршоо, хилийн боомт, хүн эмнэлэг, ясль зэрэг олон албан газруудтай монголын хөдөөгийн сумын жишиг томоохон суурин газар байв Энэ үед сумын хүн амын эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд Б.Батсүх  эрхлэгчтэй эмнэлгийн хамт олны хийсэн ажил, хөдөлмөрийн амжилтыг өнөөдрийн өндөрлөгөөс харахад ахмад үеийхнээрээ бахархахгүй байхын аргагүй ээ.

1990–ээд оноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж манай хөдөөгийн эмнэлэг өөрийн хүчин чадлаа дайчлан ажиллаж эмчилгээ, үйлчилгээндээ аль болох бага чирэгдэл гаргах үүднээс клиник лабораторитой болж, хэвтэн эмчлүүлэгчдийн хоол хүнсийг өөрсдийн хүчээр хангах зорилгоор туслах аж ахуй, малтай болж, төмс хүнсний ногоогоо тарьж хэрэглэж, зах зээлийн үнийн өсөлтийн үед ихээхэн чухал ажил болж байсан бөгөөд эмнэлгийн малчнаар 1991 оноос Н.Энхбат, Д.Долгорсүрэн нар ажиллаж байсан юм.Тэр үед салбарын эрхлэгч их эмч  Ч.Батмөнх, эх баригч, бага эмч В.Түмэндэмбэрэл, Н.Наранцэцэг,  З.Оюунцэцэг, Х.Валя, Д.Эрдэнэчулуун  Ц.Отгонжаргал, дүн бүртгэгч бага эмч Цогтоо, лаборант Б.Мөнхцэцэг, тогооч Ё.Болормаа, сувилагч К.Оюунбат, Туяа, Л.Алтанцэцэг, Б.Ариунгэрэл  асрагч Б.Алтантуяа, К.Эрдэнэтуяа  Д.Цэцэгдолгор, Оюун, Л.Пагамдулам, сантехникч Ц.Одхүү, нярав Д.Чулуунцэцэг  жолооч С.Баяраа, Р.Одхүү нарын мэргэжлийн боловсон хүчин ажиллаж байв. Мөн асрагч Т.Сарантуяа, Я.Цагаандарь, бага эмч Н.Найманжин нар шинээр ирж ажиллаж эмнэлгийн хамт олны эгнээг өргөтгөжээ.

В. АРВАН ЖИЛЭЭР ӨРТӨӨЛӨХ ТҮҮХИЙН ХУУДАС- 2005-2015ОН

          Их эмч Ц.Эрдэнэтуяа даргатай ЭМТ нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий магдалан итгэмжлэгдсэн эмнэлэг бөгөөд энэ 10 жилийн хугацаанд  3 удаа магадлан итгэмжлэгдсэн. 2002 оноос Монгол Германы хамтарсан Нөхөн Үржихүйн Эрүүл Мөндийн салбарт дэмжлэг үзүүлэх “GTZ” төсөл, 2003 оноос Францын сумын эмнэлгийг хөгжүүлэх “Санте-Сюд” төсөл 2011 оноос ММСС-ийн “Эрүүл мэнд” төсөл, Норвегийн Хүүхдийн Өвчний Цогц Менежмент, ДЗМОУ Байгууллагын “Эх хүүхдийн эрүүл мэнд хоол тэжээл” төсөл хөтөлбөрүүд хэрэгжснээр хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын хамралт 100%-д хүрч, эхийн болон 0-5 насны хүүхдийн эндэгдэлгүй ажиллаж байна. Байгууллагын тохижилт үйлчилгээний хүрээнд олон ажлуудыг дэс дараатай шийдвэрлүүлсний үр дүнд :

2008 онд бага оврын зуух, цэвэр усны шугамыг иж бүрнээр нь шинэчлэх 22 сая төгрөгний капитал засвар, 2009 онд эмнэлгийн барилгын дээврийг шинэчлэн 19 сая төгрөгний засвар, 2010 онд боьниц, амбулаторийн засваруудыг эрүүл мэндийн яам болон аймгийн засаг даргын хөрөнгө оруулалтаар хийлгэж байсан.2014 онд орон нутагт 15 сая төгрөгний өртөг бүхий эмнэлгийн яаралтай тусламж, эмчилгээ үйлчилгээг хүргэхэд зориулан зүрхний цахилгаан бичлэгийн аппарат 2 ш, өвчтөний монитор 2ш , судасны гэрэлтүүлэгч 1ш хүчилтөрөгч өтгөүүлөгч 1ш , пульсоксиметр 2 ш болон эмнэлгийн яаралтай тусламжийн багаж хэрэгслээр хангагдсан. 2012 оноос гадаад харилцаагаа өргөжүүлж БНСУ-ын “Эмч нарын нээлттэй нийгэмлэг”-тэй холбоо тогтоож улмаар харилцан туршлага судлан ажиллаж байна.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ