Цөөн үгээр

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд 35 ширхэг хүлэмж хүлээн авлаа - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 933

ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

Огноо: 2019.03.22

Тендер шалгаруулалтын нэр: “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаас Мандал сум хүртэлх авто замтай холбох хатуу хучилттай авто зам /Сэлэнгэ, Мандал сум/

Тендер шалгаруулалтын дугаар: СЭ-ОНӨГ-64/2019

 

 

Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаас Мандал сум хүртэлх авто замтай холбох хатуу хучилттай авто зам /Сэлэнгэ, Мандал сум/ ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендерийг цахимаар ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын (www.e-procurement.gov.mn) дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (Тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:             Борлуулалтын хэмжээ:  6,650,000,000 төгрөг ба түүнээс дээш

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:  Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 6,650,000,000 төгрөг ба түүнээс дээш

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

Хатуу хучилттай зам барих, гүүр барих

Тендерийн хамт 221,194,000 /Хоёр зуун хорин нэгэн сая нэг зуун ерин дөрвөн мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 15 минутанд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй

 

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцно.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Сэлэнгэ аймгийн  Орон нутгийн өмчийн газар

Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө

Утас:7036-3598, Факс: 7036-3597

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ