Цөөн үгээр

- “Үндсэн хуулийн дугуйлан” төслийг хэрэгжүүлэх арга хэмжээний нээлт болж өнгөрлөө - “ГУРВАН – Э” БУЮУ “ЭХ ОРОН – ЭР ЦЭРЭГ – ЭРДЭМ МЭДЛЭГ” СЭДВЭЭР - “ЭЭЖИЙН ЧАНАСАН ЦАЙ” СОЁЛЫН ЭВЕНT АРГА ХЭМЖЭЭ 2 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Нийтэлсэн: 4 долоо хоногийн өмнө Үзсэн: 14

Тусгай ур чадвартай ажилтан бэлтгэж орон нутгийн залуучуудыг арлын Япон улсад газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр мэргэшүүлэн 3-5 жилийн хугацаанд ажиллуулах "Бид илгээлтийн эзэд" хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх гэрээг Улаанбаатар хотын Монфүжи ХХК захирал Баянсангийн Нэргүйтэй байгуулж гэрээнд гарын үсэг зурав. Хамтран ажиллах гэрээ байгуулагдсанаар 2023-2028 онуудад 5 жилийн хугацаанд манай сумын 18-35 насны 15-20 залуучуудыг жил бүр арлын Япон улсад газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр мэргэшүүлэн ажиллуулж цалинжуулан эдийн засгийн хувьд бат найдвартай бэхжсэн залуусыг бэлтгэн сум орон нутагт илгээх таатай боломж бүрдэх юм. Монфүжи ХХК-ийн харьяа Монфүжи төв нь 2011 оноос хойш Япон улсын их дээд сургуулиудад оюутан илгээх, үндсэн ажилтан илгээх, аялал жуулчлал, бизнес консалтинг, гадаад дотоод худалдаа зэрэг өргөн цар хүрээнд Япон улсын аж ахуйн нэгжүүдтэй хамтран үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ