Цөөн үгээр

- “Үндсэн хуулийн дугуйлан” төслийг хэрэгжүүлэх арга хэмжээний нээлт болж өнгөрлөө - “ГУРВАН – Э” БУЮУ “ЭХ ОРОН – ЭР ЦЭРЭГ – ЭРДЭМ МЭДЛЭГ” СЭДВЭЭР - “ЭЭЖИЙН ЧАНАСАН ЦАЙ” СОЁЛЫН ЭВЕНT АРГА ХЭМЖЭЭ 2 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ӨНДӨР НАСТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Нийтэлсэн: 1 сарын өмнө Үзсэн: 10

"Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин усан туулай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан манай сумын хамгийн өндөр настан эдүгээ 96 нас сүүдрийг зооглож буй Цөх 3 дугаар багийн иргэн Чойжавын Цэвэл, өндөр настан эдүгээ 92 нас сүүдрийг зооглож буй Бүргэдэй 1 дүгээр багийн иргэн Данзангийн Арьяажав нарт сар шинийн баярын хүндэтгэл үзүүлж аймаг, сумын засаг даргын гарын бэлгийг Алтанбулаг сумаас сонгогдсон аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч С.Чойсүрэнгийн хамт гардуулан өгөв. Өндөр настан Д.Арьяажав Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар "Ардын хувьсгалын 100 жил"-ийн ойн медалиар шагнагдсаныг гардуулан өгөв. Манай сумын хамгийн өндөр настан эрхэм хүндэт азай буурлууддаа урт насалж удаан жаргахын өлзийтэй ерөөлийг Хувьсгалын өлгий нутаг Алтанбулагчуудынхаа өмнөөс өргөн дэвшүүлье.

Сүүлд нэмэгдсэн мэдээ