Цөөн үгээр

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд 35 ширхэг хүлэмж хүлээн авлаа - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Дамбо 2 дугаар цэцэрлэгийн товч түүх, танилцуулга

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1938

                                            НЭГ. БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТҮҮХ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Дамбо  2-р цэцэрлэг нь 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Ж.Мөнхтуяагийн санаачлагаар хувийн хэвшлийн цэцэрлэгээр үүсгэн байгуулагдсан.   Ж.Мөнхтуяа нь 2004-2008 онд Алтанбулаг сумын 2-р багаас ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож өөрийн тойрогтоо гэр хороолол, зорилтот бүлгийн хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулснаар СӨБ-ын хамран сургалтыг нэмэгдүүлсэн. 

3 бүлэгт  82 хүүхэд, багачуудыг хүлээн авч 10 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа  хувийн хэвшлээс эхэлж байсан ба  2012 оны 9 дүгээр сард улсад шилжин төрийн өмчийн цэцэрлэг болсон түүхтэй. Энэ хугацаанд үйл ажиллагаагаа эрхлэн явуулахдаа хүүхдийн эрүүл ахуй, аюулгүй байдал, сурч хүмүүжих орчин нөхцлийг холбогдох хууль болон бусад эрх зүйн акт стандартуудын дагуу тохижуулан, сургалтын ая таатай орчинг бүрдүүлэн өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан  сургалтыг чанартай явуулж байсан.

Цэцэрлэгийн эрхлэгчээр Б.Загдсүрэн, бүлгийн  багшаар Б.Батноров, У.Тэргүүнбаяр, А.Болор-Эрдэнэ, туслах багшаар У.Ариунжаргал, О.Хулан, Отгонтуяа, ахлах тогоочоор Ж.Чимгээ, туслах тогоочоор Ч.Баясгалан, галч сахиулаар П.Батболд, Б.Гантөмөр нар анхдагчаар ажиллаж байсан.

ХОЁР. БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

ДАМБО ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДЛАГА  ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ

2016-2017 оны хичээлийн жилд  152 хүүхэд, өдрийн 5 бүлэг, 24-ийн 1 бүлэг, 25 багш ажилчидтайгаар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мэргэжлийн багшийн хангалт 80%, нийт багш нарын 42 % нь мэргэжлийн зэрэгтэй.  Сургалтын цөм хөтөлбөрийн хүрээнд багш, хүүхэд, эцэг эхчүүдийн хамтын үйл ажиллагааг идэвхжүүлж, эцэг эхчүүдийн дунд олон уралдаан тэмцээн, үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгуулдаг.

                      ГУРАВ.  БАЙГУУЛЛАГЫН ОЛОЛТ АМЖИЛТ.

Бидний амжилт:

  • 2013 оны сумын “Шилдэг байгууллага”
  • 2014 оны сумын “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”
  • 2015, 2016 оны сумын “Алтан лийр” урлагийн наадмын тэргүүн байрыг эзэлж хошой аварга болсон амжилтуудыг үзүүллээ.

 

Хүүхдүүдийн амжилт:

  • Манай бүжгийн дугуйлангийн сурагчид  Дархан хотод  зохион байгуулагдсан “SWAY 2016“ цэнгээнт бүжгийн Төвийн бүсийн аварга шалгаруулах  тэмцээнд хүүхэд 0 насны ангилалд “Дамбо 1”, “Дамбо 2” хамтлагууд оролцож  1, 2-р байр
  • Тус тэмцээний хосын бүжгийн төрлөөр Б.Хонгорзул,У.Эрмүүн нар тусгай байр т        
  • Цэнгээнт бүжгийн улсын аварга шалгаруулах “Сарны цом 2016”  тэмцээнд манай цэцэрлэгийн “Дамбо 1”, “Дамбо 2” хамтлагууд оролцож  “Дамбо 2” хамтлаг  тусгай байр
  • Замын цагдаагийн газраас зохион байгуулдаг “Ногоон гэрэл цагаан шугам” замын хөдөлгөөний тэмцээнд  амжилттай оролцож  4-р байр .
  • “Тэр бөхийн нэр хэн вэ?” бөхийн тэмцээнд шөвгийн 4 байрт шалгарч, цомын эзэд болсон.

  

ДӨРӨВ. БУСАД МЭДЭЭЛЭЛ

  • Жил бүр “МИНИЙ ЦЭЦЭРЛЭГ-НОГООН ТӨГӨЛ” төгсөх бэлтгэл бүлгийн мод тарих үйл ажиллагааг уламжлал  болгон явуулж,  эцэг эхчүүд идэвхтэй оролцож, олон төрлийн модыг эцэг эхчүүдийн хандиваар тарьлаа.
  • “Ном” хөтөлбөрийн хүрээнд шинээр “1000 ном”-той болох зорилт тавин ажиллаж байна. “1000 ном”-ны аяныхаа нээлтийг 11 сард хийлээ.  “1000 номын аян”-ы  нээлтийн үйл ажиллагаагаа нийт 4 сая гаруй төгрөгний 700 гаруй номын фондтой боллоо. Бүлэг бүр хүүхдүүдийн гэрээр номын богц аялуулж байна. Амжилттай хэрэгжиж байна.
  • Цэцэрлэгийн үзэл баримтлалаа “Бид ардын өв уламжлал, ёс заншилд  тулгуурлан бодит амьдрал дунд хүүхдийг үлгэрлэн дагуулж хамтдаа хөгжинө” гэж тодорхойлсон. 1 гэр цэцэрлэгээ багш ажилчдын санаачлагаар     ”Ёс заншлын өргөө”  болгон тохижууллаа.
  • Энэ хичээлийн жилд гадна тохижилтонд  2 саравч, хашаа,   гадна бие засах газрыг шинээр барьсан.

Сүүлд нэмэгдсэн мэдээ