Цөөн үгээр

- Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан "My Family" хөгжөөнт арга хэмжээг зохион байгууллаа. - "Үндэсний бичиг үсэг"-ийн баярыг тохиолдуулан "Өртөө" тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. - ТАЛАРХАЛ

Сум хөгжүүлэх сангийн 2021 оны хоёрдох төсөл сонгон шалгаруулалтын тайлан мэдээ

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 561

Монгол улсын Засгын газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар тогтоолоор баталсан журам, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаар тогтоол, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 50 дугаар тогтоолуудыг үндэслэн Сум хөгжүүлэх сангийн 2021 оны хоёр дахь төсөл сонгон шалгаруулалтыг 2021 оны 09-р сарын 10-нд зохион байгуулан ажиллалаа. Энэ удаад 19 хоногийн хугацаанд төслийн материал хүлээн авсан бөгөөд нийт 5 төсөл ирсэн. Сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүд төслийн хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаатай танилцаж 5 төслийг батлалаа. Шалгарсан төслүүдийн санхүүжилтийг 2021 оны 09 сарын 15-наас олгож эхлээд байна.

Овог нэр

Төслийн чиглэл

Олгох зээлийн хэмжээ /төгрөг/

1

Дашням Долгорсүрэн

Үйлдвэрлэгч өрх

20,000,000 төгрөг

2

Мягмар Ганзориг

Авто сервер

20,000,000 төгрөг

3

Энхтөр Ганзориг

Мах сүүний эрчимжсэн үхрийн аж ахуй

15,000,000 төгрөг

4

Дашцэрэн Баянбаатар

Ургац төсөл

15,000,000 төгрөг

5

Сугир Галбадрах

Хүнсний ногоо хадгалах зоорь барих

10,000,000 төгрөг

 

  

           

Сүүлд нэмэгдсэн мэдээ