Эрхэм зорилго : “Сумаа хамтдаа хөгжүүлье”
Алтанбулаг сум нь Улаанбаатар хотоос 345 км, аймгийнхаа төвөөс 25 км зайд , баруун талаараа Сүхбаатар, зүүн талаараа Хүдэр, урд талаараа Ерөө, Шаамар сумуудтай, хойд талаараа Оросын Холбооны улстай хиллэн оршдог. Алтанбулаг сум нь нийт 2100030 га нутаг дэвсгэртэй.Үүнээс:
1.ХАА-н зориулалттай газар 1849.7 га
2.Хот тосгон суурин газар 1552,5 га
3.Зам шугам сүлжээний газар 812,4 га
4.Ойн сангийн газар 84329,2 га
5.Усан сан бүхий газар 374 га
6.Улсын тусгай хэрэгцээний газар 104471 га
7.Алтанбулаг худалдааны чөлөөт бүс – 500 га
ХҮН АМЫН ТОО 5052
Эрэгтэй 2563
Эмэгтэй 2489
Нийт өрх 1335 үүнээс :
Сумын төвд 1090 Хөдөөд 245
Сумын хэмжээнд 2016 онд тоологдсон мал:
Тэмээ- 2
Адуу- 2597
Үхэр- 8761
Хонь- 22179
Ямаа - 13219 БҮГД 46758
Тус суманд төсвийн 7 албан байгууллага төрийн үйлчилгээг ард иргэдэд үзүүлж байна.Үүнд:
1.ИТХурал
2.ЗДТГазар
3.Ерөнхий Боловсролын сургууль
4.Эрүүл мэндийн төв
5.Соёлын төв
6.Найрамдал 1-р цэцэрлэг
7.Дамбо 2-р цэцэрлэг Үүнээс гадна
ИТХурал нь удирдах ажилтан 2 /Хурлын дарга, Хурлын нарийн бичиг/
21 төлөөлөгчтэй
Цагдаагийн хэсэг орон тоо: 3
Байгаль хамгаалагч- 2
Эрүүл мэнд,Нийгмийн даатгалын мэргэжилтэн- 1
Татварын байцаагч- 1
Халамжийн мэргэжилтэн- 1
Улсын бүртгэгч- 2
Ойн санг гэрээгээр эзэмшигч аж ахуй нэгж, нөхөрлөл 22, тус суманд бүртгэлтэй аж ахуй нэгж /ХХК/-103, худалдаа үйлчилгээ эрхэлдэг нийт 25 байгууллага, аж ахуй нэгж, худалдаа үйлчилгээ, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Тус сум нь 3 багийн зохион байгуулалттай. Үүнд:
Бүргэдэй 1-р баг- Багийн Засаг дарга Б.Баттулга
Суварга 2-р баг- Багийн Засаг дарга – П.Сарангэрэл
Цөх 3-р баг- Багийн Засаг дарга – Г.Жамбалдорж
Тус сумын 1, 2, 3-р баг нь аймгийн хэмжээний 17 сум, 3 тосгоны ажлыг дүгнэхэд багийн ажлаараа шалгарч:
2009 онд Цөх 3-р баг “аймгийн шилдэг баг”
2013 онд Суварга 2-р баг “аймгийн шилдэг баг”
2014 онд Бүргэдэй 1-р баг “аймгийн шилдэг баг “
Тус сумаас төрсөн төр, нийгмийн олон арван зүтгэлтэн, алдар гавъяатнууд төрөн гарсан нь бидний бахархал билээ.Үүнд:
Ардын жүжигчин-1
Гавъяат багш-1
Гавъяат усжуулагч-1
Хөдөлмөрийн баатар-2
Урлагийн гавъяат зүтгэлтэн1
Доктор, дэд доктор-10
Улсын сайн малчин – 5
Tweet