Цөөн үгээр

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд 35 ширхэг хүлэмж хүлээн авлаа - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2017 оны 1 дүгээр улиралд зохион байгуулагдсан ажил арга хэмжээ

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1192

2017 оны эхний улирлын байдлаар 28 арга хэмжээнд давхардсан тоогоор нийт 3170 иргэн хамрагдсан. Үүнд: Кино -11, Хурал – 9, Гаднаас ирсэн тоглолт – 4, Баяр ёслолын тоглолт, шинэ уран бүтээл – 5 тус тус зохион байгуулагдлаа.

2016 онд Соёлын төвийн дэргэдэх 6 төрлийн дугуйлан болох Соль гитар-2, баси гитар-2, даралтат хөгжим -2, бөмбөр малы чарлзтон хөгжим-2, төгөлдөр хуур-4, дууны дугуйлан-2, бүжгийн дугуйланд бага, дунд, ахлах гэсэн гурван насны ангиллаар нийт 52 сурагчид тус тус хамрагдан нийт 66 сурагчид хамрагдан суралцаж байна.


XVII жарны гал тахиа жилийн сар шинийн баярыг угтан 02 дугаар сахын 17-ны өдөр “Амар мэндийн аялгуу” язгуур урлагийн тоглолтоо иргэдэд өргөн барьсан.

Тоглолтонд: сумын ардын авьяастнууд, дугуйлангийн сурагчид, мөн урилгаар МУУГЗ М.Бямбасүрэн, МУГЖ Ч.Нарантуяа нар оролцсон.

    

Мөн ЗДТГ–тай хамтран “Жавар үргээсэн гялаан нуур-2017” сумын цасны баярыг 7 төрлөөр амжилттай зохион байгууллаа.

   

Ахмадын хороотой хамтран “Шашин, урлагийн цэнгүүн”-ийг зохион байгуулж ардын авьяастнуудаа уг тоглолтонд урьж оролцуулсан.

   

“Бямба гариг таны өдөр” аяны хүрээнд бямба гариг бүр иргэд, хүүхэд багачуудад кино үзвэрийн үйлчилгээ, нийтийн бүжгийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.


Номын сан: Эхний улирлын байдлаар

  • Нийт уншигч – 233
  • Шинээр карт нээлгэсэн уншигч -12
  • Байнгын ирэгсэнд -221
  • Нийт олгосон ном – 341
  • Уншлагын танхимаар олгосон ном – 103
  • Гэрээр олгосон ном – 238

Сүүлд нэмэгдсэн мэдээ