Цөөн үгээр

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд 35 ширхэг хүлэмж хүлээн авлаа - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ, ТАНИЛЦУУЛГА

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1967

Түүхийн хуудас:

Алтанбулаг сумын Соёлын өргөө анх 1923 онд Алтанбулагийн Сайдын яамны харьяанд алдарт хөгжимчин хуурч Лувсан зэрэг 7 хүний бүрэлдэхүүнтэй “Улаан гэр” нэртэйгээр байгуулагджээ.

Улмаар 1928-1934 он хүртэл “Улаан булан”, 1934 оноос “Аймгийн клуб” нэртэй болсон байна. Энэ үеэс Монгол улсын ардын жужигчин Дашдэлэг, Төрийн шагналт яруу найрагч Б.Сэнгээ зэрэг авьяастнууд төрөн гарсан түүхтэй.

Алтанбулаг сумын клуб нь сайн дурын уран сайханчдын улсын анхдугаар үзлэгт улсад 2-р байрэзэлж байсан. Энэ үеийн уран сайханчид нь: партизан Загд, түүний гэргий, Жанжин Сүхбаатарын дээлийг оёсон Чунаг, Журамт цэргийн анхны тугийг оёсон уран Цэнд, Улаан гэрийн анхны эрхлэгч байсан алиа Наваан, дуучин Мөнхөө, Жамц, Гомбо, Содном, Аймгийн клубын дарга байсан Дарь нар байжээ.

Алтанбулаг суманд аймгийн төв байрлаж байх үед клубын жүжигчин Очирданзан, Цэндсүрэн нар “Учиртай гэурван толгой” жүжгийг найруулан тавьж улсын нийслэлийн үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан түүхтэй.

1970 онд Соёлын төвийн одоогийн барилга ашиглалтанд орж 100 хүний суудалтай үзвэрийн танхим, Номын сангийн уншигчийн тэнхим нээгдэж байсан ба иргэдийн хүсэл сонирхолд нийцсэн урлаг, уран сайхны үйл ажиллагаа, кино үзвэрээр үйлчилж байна..

1995-2000 онд Соёлын төвийн даргаар МУСТА Дувсангийн Мандах ажиллаж байсан ба энэ хугацаанд Сэлэнгэ аймгийн хэмжээнд зохион байгуулагддаг “Хаврын баяр” урлаг спортын наадамд удаа дараа амжилттай оролцож 1996 онд “Тэргүүн байр” цомыг авч байсан байна.

2000-2009  онд Соёлын төвийн эрхлэгчээр Я.Хандсүрэн, Ц.Оюун, Э.Баярмаа Б.Оюунтуяа нар ажиллаж байсан.

2009 оноос Соёлын төвийн эрхлэгчээр Б.Ариунзаяа одоог хүртэл ажиллаж байгаа ба 6 хүний бүрэлдэхүүнтэй сумын иргэдэд урлаг соёлын үйлчилгээ, кино үзвэрийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. 2010 онд соёлын төвийн барилгад Аймгийн хөрөнгө оруулалтаар 41.7 сая төгрөгийн их засвар хийгдсэн.

Соёлын төвийн танилцуулга

           Соёлын төв нь Эрхлэгч, номын санч, бүжгийн багш, хөгжмийн багш, Орон нутаг сурталчлах танхимын ажилтан, үйлчлэгч гэсэн 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа ба боловсон хүчний хангалт 100% хангагдсан байгууллага юм.

            Манай байгууллага Монгол улсын засгийн газар болон аймаг , сумын засаг даргын захирамж, тогтоол шийдвэр , албан даалгаварыг өөрийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэн мөрдлөг болгон ажиллах, хөдөөгийн хүн амын соёлын үйлчилгээний хүртээмж чанарыг дээшлүүлэх, соёлын төвийн материалаг бааз , үйл ажиллагааны чадвахыг сайжруулах, соёлын ажилтны мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, ардын авъяастны идэвхи санаачлагыг өрнүүлэн хүний хөгжилд чиглэсэн соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ соёлын төвийн дэргэд ардын бүжиг, үндэсний хөгжим, даралтат хөгжмийн дугуйлан хичээллүүлж байна.

             Тус сум нь тэргүүний ардын авъяастан олонтой. Тэдний амжилт бүтээлээс товч дурьдвал Давхар уруулын исгэрээч МУТУС Д.Пүрвээ, аман хуурч МУТУС Э.Дагиймаа, ардын богино дуу дуулаач МУСТА А.Өлзий  МУТУС Д.Ичинхорлоо, Ц.Оюун, МУСТА Баянбилэг, БАА Тэгшбаяр, Оюунтуяа зэрэг авъяастангууд маань  сум орон нутгаа төлөөлөн “Хаврын баяр, Язгуур урлагийн их наадам, улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль авч байсан билээ.

   Соёлын төвийн дэргэдэх Ардын бүжиг ангийн  үйл ажиллагаа.

            Соёлын төвийн дэргэдэх ардын бүжгийн дугуйлан 2009 оноос өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж сумын хүүхэд багачуудыг бүжиглэх арга ухаанд сурган бүжгийн өв уламжлалыг залуу үед өвлүүлэн эзэмшүүлэх, улс, аймгийн уралдаан тэмцээнд бэлтгэн оруулахыг зорилго болгон ажиллаж байна.

            2010 -2013 онд бүжгийн дугуйлангийн сурагчид уран бүтээлийн тайлан тоглолтоо хийж авъяаслаг сурагчдаа тодруулан эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, үе тэнгийн найз нартаа “Урлагийн гайхамшиг 1, 2”  тоглолтоо хүргэсэн.

            Бид сэлэнгийн үр сад хүүхдийн урлагийн их наадамд 2010-2013 онуудад Б.Янжинлхам , Б.Анужин Б.Бүжмаа нар “Үзбек, толин хул, Үелзүүр” бүжгээр мөнгө, хүрэл медаль, ахлах насны ангилалд “Хөдөөгийн залуус”  бүжгээр тусгай байр, зөнгийн одод хүүхдийн  урлагийн наадамд хамтлаг бүжгийн төрөлд  Хотон биелгээ, “Халх жонон” бүжгээр  хүрэл, тусгай байр эзлэж байсан.

    

Соёлын төвийн дэргэдэх  Хөгжим ангийн  үйл ажиллагаа

            Соёлын төвийн дэргэдэх хөгжмийн дугуйлан 2011 оноос эхлэн өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Сумын хүүхэд багачуудын авъяас билгийг нээн илрүүлэх тэдгээрийг улс аймгийн уралдаан тэмцээнд бэлтгэн оруулахыг зорилго болгон ажиллаж байна.

            Хөгжмийн дугуйлан хоёр насны ангилалаар 7 хоногт 2 удаа хичээллэж байгаа ба жилд дунджаар 20 гаруй хүүхэд хөгжмийн дугуйланд хамрагддаг..

   

Сумын хэмжээнд насанд хүрэгчдийн цахилгаан хөгжмийн хамтлаг 1, Үндэсний хөгжмийн 1 хамтлаг иргэдэд уран бүтээлээ толилуулан ажиллаж байна.

   

Номын сангийн үйл ажиллагаа.

          2008 онд Сургуулийн номын сангаас 2000 орчим хуучин номыг шилжүүлэн авч Нийтийн номын сангийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Одоогоор тус номын сан нь 2950 ширхэг номын фондтой. Үүнээс: шинэ ном – 915, хуучин ном – 2035ш  

        - БСШУЯ – наас 3,685,914төгрөгний үнэтэй 376 ширхэг ном

     -  БСГ–аас 1,158,430 төгрөгний үнэтэй 125   ширхэг ном,

     -  Нийтийн номын сангаас 832,000 төгрөгний үнэтэй 110 ширхэг ном,

     -  2013 онд Аймгийн Засаг даргын хөрөнгө оруулалтаар 1,000,000 төгрөгөөр   

       120 ширхэг ном авч номын фондын  баяжилт, 4,000,000 төгрөгийн тоног төхөөрөмжийн хангалт  хийгдсэн.

          Номын санд  жилд дунджаар 150 орчим уншигч шинээр карт нээлгэж,  1000 гаруй байнгын ирэгсэд ирж, давхардсан тоогоор 1500 орчим  номоор уншигчдад үйлчилж байна.

     

Орон нутаг судлах танхимын үйл ажиллагаа.

Алтанбулаг суманд нийт 112 ширхэг Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйл байдаг. Үүнд:

  • Суурин - 1
  • Хиргисүүр - 41
  • Булш -40
  • Хөшөө - 11
  • Түүхийн дурсгалт газар - 3
  • Барилга байгууламж - 7
  • Туурь - 3
  • Нуур - 1
  • Суварга - 2
  • Төрийн далбаа-1
  • Булаг – 2

            

Сумын орон нутаг судлах танхимтай болох зорилгоор  хуучин Түр засгийн газар байрлаж байсан барилгад 1 өрөөг тохижуулан засварын ажлууд хийгдэж байна.

    

   

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ