Цөөн үгээр

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд 35 ширхэг хүлэмж хүлээн авлаа - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын Найрамдал 1 дүгээр цэцэрлэгийн түүхэн замнал, танилцуулга

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1388

      Манай цэцэрлэг нь 1931 онд орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтыг шинэчлэн тогтоож байсан тэр үед Тариалан аймагт   байгуулагдсан хөдөөгийн анхны цэцэрлэгүүдийн нэг юм. Тухайн үед Монгол улсад Орос хэлээр сургалт явуулдаг анхны цэцэрлэг болж 1 бүлэг,  багш ажилчин 3 хүнтэй байгуулагдсан.

     Эрхлэгчээр нь аймгийн яамны байцаагч Сандагийн гэргий Соль гэгч хүн ажиллаж 10-аад жил сургалт хүмүүжлийн ажлыг явуулж байжээ. Тэр үед тогоочоор нь орос эмэгтэй ажиллаж байсан байна.

    1970 онд ЗХУ-ын тусламжаар иж бүрэн тоног төхөөрөмж бүхий 50  хүүхдийн яслийн барилга хүлээн авч 3 бүлэг 11 ажилчинтай мэргэжлийн 3 багш сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байв.

   1982 онд 6 бүлэг 150 хүүхэдтэйгээр өргөжин үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Түүхэн он жилүүдэд ажиллаж байсан үе үеийн  эрхлэгчээр:

  • Дэлгэр \1971- 1981он \
  • Дарьзав \ 1981- 1982 он\
  • Н.Шүр \ 1982-1985 он \
  • Д.Мөнхжаргал \ 1985-1986 он \
  • Ц.Гэрэлмаа \ 1986-1990 он \
  • Н.Шүр \2001- 2008 он\  хүртэл  ажиллаж байсан.
  • 2008 оноос одоог хүртэл Д. Болормаа эрхлэгчээр ажиллаж байна.

1992-1993 оны хичээлийн жилээс 3 бүлэг 75 хүүхэдтэй болж Эрхлэгчээр нь Н.Шүр, багш нар Н.Янжинсүрэн, К.Эрдэнэбилэг, Б.Загдсүрэн нар ажиллаж байлаа.

1997- 2000 онуудад бүтцийн өөрчлөлтөөр сургууль цэцэрлэгийн цогцолбор болж захирлаар нь Б.Эрдэнэ-Очир ажиллаж байв.

            2001 оноос дахин бие даасан цэцэрлэг болж эрхлэгчээр нь АБТА Н.Шүр багш нараар К.Эрдэнэбилэг, Н.Янжинсүрэн,  туслах багшаар Ч.Оюунчимэг, Б.Батцэцэг, Ц.Цэцэгээ тогоочоор Э.Цолмонгэрэл, А.Удвал, сахиул Д.Базарсүрэн нар ажиллаж байлаа.

2006 оноос Алтанбулаг сумын ИТХ-ын 1-р тойргийн төлөөлөгч Ц.Саранцэцэг нь нэг бүлэг байгуулан өгч 125 хүүхэдтэй 4 бүлэгтэй 12 багш ажилчидтай сургалт хүмүүжлийн  ажлаа явуулсан.

2008 оноос Д.Болормаа эрхлэгчтэй 1 дүгээр цэцэрлэгийн хамт олон нь 5 бүлэг, 125 хүүхэдтэй 18 багш ажилчинтай болж өргөжсөн.

2010 онд 23 багш ажилчинтай  6 бүлэгт 150 хүүхэдтэй болж өргөжин сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж байна.

2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 550.000.000 төгрөгийн өртөг бүхий иж бүрэн тавилгатай 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдаж ашиглалтанд орсон.

Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын

Найрамдал 1 дүгээр цэцэрлэгийн танилцуулга

 Найрамдал цэцэрлэг нь 25 багш ажилчинтай, 6 бүлэгт 180 гаруй хүүхдийг хамруулан бага насны хүүхдэд СӨБ-ыг олгож байна.

    Найрамдал 1 дүгээр цэцэрлэг нь:

 Хүүхэд нэг бүрийн  бие даасан байдлыг дэмжиж, тоглох явцдаа хамтдаа хөгжих үйл ажиллагааг зохион байгуулж, тэдний танин мэдэх хэрэгцээ, сонирхолд нийцсэн ээлтэй орчинг бүрдүүлж ажиллана  гэсэн үзэл баримтлалыг баримтлан хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үйл ажиллагаагаа амжилттай зохион явуулж байна.

. Одоо ажиллаж буй багш, ажилчид:

  • Эрхлэгч: Д. Болормаа
  • Арга зүйч: К. Эрдэнэбилэг
  • Багш: Н. Янжинсүрэн, Ц. Оюун, Ц. Ууганчимэг, Д. Хунтууз, М. Отгонбилэг,           

З. Амартүвшин, М. Алтантуяа

  • Туслах багш: Н. Гэрэлмаа, Н. Энхцэцэг, Б. Энхсүх, Б. Ууганцэцэг, Ч. Сэлэнгэ                         

                                   Д. Оюунтунгалаг,

  • Эмч: Н. Найманжин
  •  Нярав: С. Алтанцэцэг
  • Тогооч: А. Нарантуяа, Л. Энхцэцэг, сав угаагч Ж. Рэнцэнханд
  • Үйлчлэгч: Ч. Хишигбаяр
  •  Жижүүр: Н. Мөнхтөр, С. Мөнхтөр, Д. Батболд, Д. Баянмөнх


Манай хамт олон  сумын 2016 оны Шилдэг байгууллага”-аар шалгарсан.

Сүүлд нэмэгдсэн мэдээ