Цөөн үгээр

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд 35 ширхэг хүлэмж хүлээн авлаа - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2017 ОНЫ 01-03 САРУУДАД ХИЙСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1391

“ Осол гэмтлээс сэргийлэх “  сарын аяны хүрээнд  зохион

байгуулсан ажлын тайлан   

 

  1. “ Осол гэмтлээс сэргийлэх “ сарын аян зохион байгуулах тухай сумын НЭМ-н салбар зөвлөлийн гишүүдтэй  2017 оны 01 сарын 12 ны өдөр уулзалт  ярилцлагыг хийж, хийгдэх ажлуудын талаар ярилцаж төлөвлөгөө боловсруулан гаргалаа.  Уулзалт ярилцлагад сумын нийгмийн бодлого хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн  Б.Мөнхзул, ЕБС-ийн нийгмийн ажилтан Дэлгэржаргал, ЭМТ-ийн дарга Ц.Эрдэнэтуяа, нийгмийн эрүүл мэндийн ажилтан А.Энхжаргал  нар оролцож, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов.

              

  1. “ Осол гэмтлээс сэргийлэх “сарын аянд зориулсан сурталчилгааны хулдаасан самбарыг ЭМТ-ийн гадна хэсэг болон сумын хилийн боомтын автобусны зогсоол дээр тус тус байрлуулж иргэдэд байнгын сурталчилгааг сарын турш явууллаа.                                                                                  
  2. Мөн “Осол гэмтлээс сэргийлэх” сарын аяны ажлаа  ард иргэдэд сурталчилах зорилгоор  Алтанбулаг сумын  болон Эрүүл мэндийн төвийн Facebook цахим сайтад байршуулж, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж, тэднийг мэдээ, мэдээллээр хангаж ажиллалаа.

  1. Аяны хугацаанд ЭМТ-ийн эмч, сувилагч нараас бүрдсэн  явуулын 5  баг сумын төвийн 1,2-р багийн гэрээр байгаа 0-2 насны хүүхдүүдэд идэвхтэй үзлэг эргэлт хийхээр явахад нь “  Осол гэмтлээс сэргийлэх”  талаар боловсруулсан заавар зөвлөмжүүд  4 төрлийн  448 ширхэг гарын авлагыг  134  өрхөд тарааж, эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа хийж, эрүүл мэндийн боловсрол олголоо.         

  1. Сумын төр төсвийн 8  албан байгууллага,  37 аж ахуй нэгжүүдэд сарын аяны талаар танилцуулж  “Осол гэмтлээс сэргийлэх “  4 төрлийн зөвлөмж  85 ширхэг  гарын авлагыг өгч, цаашид тэдэнтэй  хамтарч ажиллах талаар санал тавиж ажиллав.

                                            

  1.  Сумын ИТХ -ын тэргүүлэгч ЭМТ-ийн бага эмч М.Оюунцэцэгийн санаачлагаар  “ ЧАНАРЫН ӨДӨРЛӨГ” -ийг 1-сарын 19-ны өдөр ЭМТ-ийн эмч, сувилагч нар явуулын 5 багаар сумын төвийн 1,2-р багийн гэрээр байгаа 0-2 насны  хүүхдүүдэд идэвхтэй үзлэг эргэлт хийх удирдамж гаргаж, даргаар баталгаажуулан ажиллалаа.  Багийн бүрэлдэхүүнд :

1-р баг   их эмч  Баярсүх,  сувилагч  Мядаг

2-р баг  их эмч Гантулга, сувилагч Отгонтуяа

3-р баг  бага эмч А.Энхжаргал , Сувилагч Энхтуяа,

4-р баг бага эмч Оюунцэцэг, сувилагч Энхцэцэг,

5-р баг бага эмч Д.Эрдэнэчулуун , лаборант Б.Мөнхцэцэг

Өдөрлөгт явуулын багд орсон эмч, сувилагч нарт ажлын чиглэл, заавар зөвлөмж өгч, холбогдох судалгааны маягт, сурталчилгааны гарын авлагуудыг хуваарилан өгч, эргэлтийн үйлчилгээнд явах машины гадна хэсэгт “Чанарын өдөрлөг”-ийн талаархи сэдэв, уриа, хугацаа зэргийг тусгасан хулдаасан хэвлэлийг байрлуулж иргэдийг мэдээ, мэдээллээр хангаж ажилласан.

Чанарын өдөрлөгийн хүрээнд: 8 ажил зохион явуулахаар төлөвлөн, багууд ажлаа амжилттай гүйцэтгэлээ.

Үүнд:    сумын төвийн 0-5 насны 134 хүүхдийг гэрээр нь эргэж зөвөлгөө заавар өгч, өвчтэй байгаа 24 хүүхдэд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 1-р сарын 07 –ны өдрийн 01 тоот тогтоолоор ТТТӨ-ний дэгдэлтийн үед эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх  журамын  дагуу 30  нэр төрлийн 503000 төгрөгийн  үнэ төлбөргүй эм өгч ажилласан.   Эргэлт, хяналтын ажлаар мөн   ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн өвчтэй 17 өвчтөнийг гэрийн эргэлт, үзлэгт хамруулж, зохих тусламжуудыг хүргэж ажиллалаа.           

“Архидан согтрууахтай тэмцэх “Малчдын эрүүл мэндийг дэмжье”сэдэвт

 сарын аяны хүрээнд хийсэн   ажлын   тайлан

 

  1. – 02 сар                                                                       Алтанбулаг ЭМТ
  1. “Архидан согтрууахтай тэмцэх “ “Малчдын эрүүл мэндийг дэмжье”сэдэвт сарын аянг зохион байгуулах тухай сумын НЭМ-н салбар зөвлөлийн гишүүдтэй  2017 оны 02 сарын 01 ны өдөр уулзалт  ярилцлагыг хийж, хийгдэх ажлуудын талаар ярилцаж төлөвлөгөөг боловсруулан гаргалаа. Уулзалт ярилцлагад сумын нийгмийн бодлого хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн  Б.Мөнхзул, ХАА-н тасгийн дарга  Б.Буян-Өлзий , ЭМТ-ийн дарга Ц.Эрдэнэтуяа, нийгмийн эрүүл мэндийн ажилтан А.Энхжаргал  Малын их эмч Чинчимэг    нар оролцож, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов. “Архидан согтрууахтай тэмцэх “ “Малчдын эрүүл мэндийг дэмжье”сэдэвт сарын аяны удирдамж, хөтөлбөрийг ЭМТ-ийн даргаар батлуулан ажлуудыг хийж гүйцэтгэллээ.

  1.  Албан байгууллага, аж ахуй нэгж  ард иргэдэд  “ Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлье”  сэдэвт  2 төрлийн  150 ширхэг гарын авлагыг тарааж эрүүл мэндийн боловсрол олгосон. Баг хэсгийн дарга  Баттулга , Багийн засаг дарга Саранцэцэг  нарт “ Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлье” , “ Бруцеллёз өвчнөөс сэргийлье “ сэдэвт   2 төрлийн 80 ширхэг гарын авлага тарааж  цааш нь иргэдэд мэдээлэлийг түгээхийг дамжуулсан.

  1. ТТТӨ-ний дэгдэлтэй холбогдуулан 0-5 насны 19  хүүхдийг гэрээр үзэж 9 өвчтэй хүүхдэд үнэ төлбөргүй эмийг  олгосон.  Хөдөөгийн багийн малчид, иргэдэд “ТТТӨ-өөс сэргийлэх, “Бруцёллез өвчнөөс сэргийлэх талаар боловсруулсан 150  гарын авлагыг тарааж , тэдэнд  эрүүл мэндийн боловсрол мэдлэг олгосон.  Явуулын үйлчилгээгээр малчдад ЭХО шинжилгээ -  зүрхний цахилгаан бичлэг – эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн

  1. Архидан согтуурахтай тэмцэх сарын аяны хүрээнд “ Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлье”  талаар сурталчилгааны самбарыг ЭМТ-ийн гадна  хэсэгт мөн Алтанбулаг хилийн боомтын автобусын зогсоолын хэсэгт байршуулсан.

  1. “Архидан согтрууахтай тэмцэх “ “Малчдын эрүүл мэндийг дэмжье”сэдэвт сарын аяны ажлаа  ард иргэдэд сурталчилах зорилгоор  Алтанбулаг сумын  болон Эрүүл мэндийн төвийн Facebook цахим сайтад байршуулж, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж, тэднийг мэдээ, мэдээллээр хангаж ажиллалаа.

“ Эрчүүд  эмэгтэйчүүдийн  эрүүл мэнд “ ,” Сүрьеэгийн халдвараас хүн амыг хамгаалъя”  сэдэвт  сарын аяны тайлан

  1. Сумын НЭМ-ийн салбар зөвлөл, ЭМТ-өөс 3-р сард зохион байгуулах "Эрчүүд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжье","Сүрьеэ өвчнөөс хүн амаа хамгаалъя"сэдэвт сарын аяны нээлтийг үг хэлж сумын засаг даргын орлогч Д.Өнөрсайхан  нээв .Мөн 2-р сард зохион явуулсан "Архидан согтуурахтай тэмцэх " сарын аяны ажлаа дүгнэж , "Архи тамхи хэрэглэдэггүй шилдэг байгуулага хамт олон, гэр бүл, иргэн"- ээ шалгаруулж гэрчилгээ, дурсгалын зүйлээ гардууллаа.
  2. Албан байгуулага аж ахуй нэгжийг сургалт, үзлэгийн  хуваарийг гаргаж  ЭМТ-ийн даргаар батлуулсан.нийт 6 албан байнуулага,3 аж ахуй нэгжүүдэд “ Эрчүүд  эмэгтэйчүүдийн  эрүүл мэнд “ ,” Сүрьеэгийн халдвараас хүн амыг хамгаалъя”  сургалтыг хийж 150 ширхэг гарын авлага тарааж эрүүл мэндийн боловсролын мэдлэгийг дээшлүүлсэн.

Сүүлд нэмэгдсэн мэдээ