Цөөн үгээр

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд 35 ширхэг хүлэмж хүлээн авлаа - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Наймаачин хот-Алтанбулаг-290 жил

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 921

Наймаачин хот-Алтанбулаг-290 жилийн ойн баяр наадмын Сур харвааны наадмын комиссоор 1-р багийн иргэн Г.Төмөрбаатар /сумын шагайн харвааны тэргүүн, сумын Засаг даргын тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч Ц.Энхтайван нар ажиллалаа.

Шагайн харваанд Монгол улсын Дархан мэргэн Б.Ууганбаяр, Л.Түвшинжаргал, Ц.Эвидбаатар, Монгол улсын мэргэн А.Баясгалан, С.Алтансүх , үлэмж мэргэн Д.Пүрэвээ болон аймаг, сумын үлэмж мэргэн, хошой мэргэн, харьшгүй мэргэн, дархан мэргэн, гоц мэргэн, хүндэт мэргэн зэрэг алдар цолтой мэргэдүүд ирж оролцлоо.

Сурын харваанд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн 6 багийн 100 гаруй шагайчид хамрагдсанаас:

Шагайн хараа:

1-р байр Ч.Мөнхбаатар ахлагчтай баг- Булган аймгийн Сайхан сумын Түмэн-Түрүү- ХХК-ийн баг
2-р байр С.Энхтөр ахлагчтай баг- Сэлэнгэ аймгийн Дулаан хаан сумын баг
3-р байр Тулгабаяр ахлагчтай баг- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал ус” ХХК-ийн баг

Шагайн харвааны цуваа харваа:

1-р байр С.Гүррагчаа- Сэлэнгэ аймгийн Дулаан хаан сум
2-р байр О.Халиун- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум
3-р байр О.Аюушбаатар- Сэлэнгэ аймгийн Сайхан сум

Чавх харваа

1-р байр Г.Сүрэнжав ахлагчтай баг –Дархан-Уул аймгийн Ахмадын баг
2-р байр Ч.Баяржаргал ахлагчтай баг- Алтанбулаг сумын баг
3-р байр Д.Пүрэв ахлагчтай – Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын
Ахмадын баг

Чавх харвааны цуваа харваа:

1-р байр Б.Нинжхамба- Сэлэнгэ Сайхан сум
2-р байр Л.Доржзодов –Сэлэнгэ аймаг.Дулаан хаан сум
3-р байр Х.Алгаа -Сэлэнгэ аймаг. Алтанбулаг сумын харваач нар тус тус байр эзэлсэн.

Сур харвааны мэдээлэл

Наймаачин хот-Алтанбулаг-290 жилийн ойн баяр наадмын Сур харвааны наадмын комиссоор Ойн нөхөрлөлийн дарга Н.Цолмон, сумын Засаг даргын тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч Ц.Энхтайван нар ажиллалаа.
Энэ жилийн наадмын сур харваа чансаа өндөртэй наадам боллоо. Үүнд:

Ховд аймгийн Булган сумын харъяат “ Эрдэнэт үйлдвэр”-ийн Хангарьд спорт клубын харваач Монгол Улсын Даяар дурсах мэргэн Лхамжавын Отгонбаяр,

Төв аймгийн Зуун мод сумын харъяат “Зуун мэргэн” клубын харваач Улсын мэргэн Энхтунгалагийн Цог баяр- Энэ жилийн улсын баяр наадмын түрүү байр эзэлсэн,

Завхан аймгийн уугуул “Петровис” багийн харваач Даян мэргэн Дашцогзолын Эрдэнэтуяа,

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул “Алдар Жем” багийн харваач Даян мэргэн Санжаадоржийн Энхтунгалаг

Увс аймгийн Тэс сумын уугуул “Алдар Жем” багийн харваач Даян мэргэн Дамирангийн Норжмаа,

Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул “Петровис” багийн харваач Улсын мэргэн Батын Бутваан

Сүхбаатар аймгийн уугуул “Петровис” багийн харваач Гарамгай харваач Баяндүүрэнгийн Аззаяа зэрэг улс алдар цолтой мэргэчүүд оролцлоо.

Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн сурын харваанд:

1-р байр Э.Цогбаяр- Улсын мэргэн - Төв аймгийн Зуун мэргэн холбооны харваач
2-р байр- Н.Энхтулга- Орхон аймгийн Хангарьд клубын харваач
3-р байр – У.Хүрэлбаатар- улсын мэргэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хангарьд спорт клубын харваач
4-р байр- Ц.Батдорж- Орхон аймгийн харваач
5-р байр- Гармаа- Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг “Алтан дуулга” клубын харваач нар эхний 5 байр эзэлсэн

Насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн сурын харваанд:

1-р байр Мөнхцэцэг- Монгол улсын мэргэн
2-р байр Д.Эрдэнэтуяа- Монгол улсын даян мэргэн “ Петровис” багийн харваач
3-р байр- Аззаяа- Монгол Улсын гарамгай харваач- “Петровис” багийн харваач
4-р байр-Энхтунгалаг-Даян мэргэн- Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул “Алдар Жем” багийн харваач

5-р байр- Бутваан- Монгол улсын мэргэн- Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул “Петровис” багийн харваач

Наймаачин хот- Алтанбулаг-290 жилийн ойн баяр наадмын сурын харваанд сумын мэргэнээр залуу харваач Алтанбулаг сумын уугуул иргэн Мөнхчулууны Ууганбаяр тодорсон. 40 сум харвахаас 40 сум харваж түрүүлсэн.

Хүүхдийн сур харвааны эрэгтэй харваа:

1-р байр А.Түвшинсанаа- - Аймгийн мэргэн -Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харваач
2-р байр Б.Мөнхбаясгалан- Аймгийн мэргэн- Орон аймгийн харваач
3-р байр- Ц.Азжаргал- аймгийн мэргэн- Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харваач
4-р байр- Б.Бумбаяр- Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харваач
5-р байр-Б.Төмөрхуг- Сэлэнгэ аймгийн Мандал сумын харваач

Хүүхдийн сур харвааны эмэгтэй харваа:

1-р байр – Б.Хулан- Аймгийн мэргэн- Сэлэнгэ аймгийн Шаамар сум
2-р байр- Б.Ариунсанаа- Аймгийн мэргэн- Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харваач
3-р байр Г.Мягмарнаран- аймгийн мэргэн- Сэлэнгэ аймгийн Мандал сумын харваач
4-р байр- Эгшиглэн- Дархан-Уул аймгийн харваач
5-р байр Мөнхзаяа- Аймгийн мэргэн- Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харваач нар тус тус байр эзэллээ. Баяр наадамд оролцсон та бүхэндээ цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье

Сүүлд нэмэгдсэн мэдээ