Цөөн үгээр

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд 35 ширхэг хүлэмж хүлээн авлаа - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 957

 

ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

Огноо: 2019.03.26

Тендер шалгаруулалтын нэр: “Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга худалдан авах /Сэлэнгэ, Мандал сум, Олимп цэцэрлэг/

Тендер шалгаруулалтын дугаар: СЭ-ОНӨГ-65/2019

 

 

Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга худалдан авах /Сэлэнгэ, Мандал сум, Олимп цэцэрлэг/” ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендерийг цахимаар ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын (www.e-procurement.gov.mn) дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (Тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт 11,000,000 /Арван нэгэн сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цаг 15 минутанд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Сэлэнгэ аймгийн  Орон нутгийн өмчийн газар

Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө

Утас:7036-3598, Факс: 7036-3597

Цахим сайт: www.tender.gov.mn

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ