Цөөн үгээр

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд 35 ширхэг хүлэмж хүлээн авлаа - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Уриалга

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1861

Алтанбулаг сумын ухамсарт иргэдээ амьдарч буй орчныхоо эрүүл аюулгүй байдлын үүднээс

ахуйн хог хаягдалаа зориулалтын газар хаяж хэвшицгээе.

2017 оны 06-р сарын 7нд Тохижилт үйлчилгээний алба зориулалтын бус газар буюу хогын цэгийн гадна хаясан хогийг цэвэрлэж ажилласан. 2017 оны  06-р сарын 8 нд ЗДТГ,Эрүүл мэндийн төв, Дамбо цэцэрлэг,Найрамдал цэцэрлэг,соёлын төв, тохижилт үйлчилгээний алба хамтран зам дагуух,хээр тал дээр хаясан хогийг түүж цэвэрлэсэн.

Хог хаягдалын тухай хуулийн 23.1.1 дүгээр зүйл Зориулалтын бус газар хог хаягдал хаясан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,аж ахуйн нэгж,байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож,учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх.

Зориулалтын бус газар хог хаягдал хаяж буй иргэн,аж ахуйн нэгжтэй тааралдаж баримтжуулсан иргэнийг шагнаж урамшуулна.

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хог хаягдалын тухай мэдээлэл өгөх,хогоо ачуулах дуудлага хүлээн авах утас: 99735063

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ