Цөөн үгээр

- Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан "My Family" хөгжөөнт арга хэмжээг зохион байгууллаа. - "Үндэсний бичиг үсэг"-ийн баярыг тохиолдуулан "Өртөө" тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. - ТАЛАРХАЛ

“ГУРВАН – Э” БУЮУ “ЭХ ОРОН – ЭР ЦЭРЭГ – ЭРДЭМ МЭДЛЭГ” СЭДВЭЭР

Нийтэлсэн: 3 сарын өмнө Үзсэн: 17
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ой “Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газартай хамтран тус сумын Б.Ренчиний нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн эрэгтэй сурагчидтай дээрх сэдвийн хүрээнд сургалт явууллаа.
 Сургалтыг тус Цэргийн штабын дайчилгааны офицер дэд хурандаа Б.Мөнгөнцоож удирдан явуулсан ба сурагчдад эх орноо хайрлан хамгаалахын учир, Монгол цэргийн түүхэн уламжлал, цэргийн албаны тухай ойлголт түүний төрөл, хэлбэр, иргэний цэргийн үүргээ хэрхэн биелүүлэх, Эрдэм мэдлэгийг эрхэмлэх ирээдүйд нийгмийн өмнө хариуцлагатай эр хүн байх талаар илтгэл тавьж сурагчдын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгж харилцан ярилцлаа. Сургалтад тус сургуулийн нийт 35 сурагчид идэвхитэй хамрагдлаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ