Үзэсгэлэнт болгогч хэмээх харагчин туулай жилийн сар шинийн баярын босгон дээр манай сумын сайчуул, ард иргэд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, төрийн дээд одон медалиар шагнагдаж энгэрээ мялаалаа. Үүнд:
Монгол улсын "Төрийн үйлчилгээний гавьяат ажилтан" цол тэмдэгээр Алтанбулаг сумын сургуульд багш, сумын ИТХ-ын дарга, сумын засаг даргаар олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан Дэндэвийн
Сундуй, Алтан гадас одонгоор сумын ЗДТГ-ын даргаар олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан Дугаржавын Түвшинбаяр, Алтан гадас одонгоор Алтанбулаг сумын ахмад настан Дарамжавын Баасанжав, Алтангадас одонгоор Алтанбулаг сумын ахмад настан Бавуугийн Магвандорж, Алтангадас одонгоор Алтанбулаг сумын иргэн Дугаржавын Наранцэцэг, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейн сан хөмрөгч Зоригт Нандинчимэг, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр Найрамдал цэцэрлэгийн багш Намсрайпүрэв Гэрэлмаа, Худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдэгээр 2 дугаар багийн иргэн Гүнчин Ганчимэг, Барилгын салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгээр 2 дугаар багийн иргэн Сувдаа Жамсран, Барилга нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдэгээр 2 дугаар багийн иргэн Ханд Ганбат нар тус бүр шагнагдсан байна. Төрийн дээд шагнал, одон медаль, салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан ард иргэддээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)