Цөөн үгээр

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд 35 ширхэг хүлэмж хүлээн авлаа - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ӨСВӨРИЙН ЗАЛУУ БӨХЧҮҮДИЙН СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ БАРИЛДААН БОЛЛОО

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 112
7 дугаар жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн сар шинийн баярт зориулсан өсвөрийн залуу бөхчүүдийн "Бөхийн гараа" нэртэй сумын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдааныг сумын засаг даргын ивээл дор 2023-02-16-ны өдөр сумын спорт цогцолборт зохион байгуулав. Өсвөрийн залуу бөхчүүдийн барилдаанд сургуулийн насны 1-2 дугаар анги, 3-4 дүгээр анги, 5-6 дугаар анги, 7-9 дүгээр анги, 10-12 дугаар анги гэсэн 5 насны ангиллаар өсвөрийн залуу 114 бөх хүч бяр авхаалж самбаагаа сорин барилдав. Үндэсний бөхийн сумын аварга шалгаруулах өсвөрийн залуу бөхчүүдийн барилдаанд амжилттай барилдаж түрүүлж, үзүүрлэсэн, их шөвгийн дөрөвт шалгаран үлдсэн бөхчүүд болон уран гараа дэвээтэй, уран барилдаантай өсвөрийн залуу бөхчүүдэд өргөмжлөл медалиар шагнаж урамшуулав. Өсвөрийн залуу бөхчүүдийн сумын аварга шалгаруулах барилдааны
1-2 дугаар ангийн ангилалд
Түрүүлсэн: И.Дөлгөөн
Үзүүрлэсэн: Ж.Эрхэмбаяр
Их шөвгийн дөрөвт шалгарсан:
А.Хүрэлдэй , өсвөрийн залуу бөх Тэмүүлэн
Уран гараа дэвээ: Д.Билгүүнтөгс
Уран барилдаан: Ганзориг Ананд
3-4 дүгээр ангийн ангилалд
Түрүүлсэн: Б.Мөнхбаясгалан
Үзүүрлэсэн: Б.Тэргэл
Их шөвгийн дөрөвт шалгарсан:
Г.Төрмандах, Г.Ганэрдэнэ
Уран гараа дэвээ: Х.Жаргалбаяр
Уран барилдаан: О.Тэлмүүн
5-6 дугаар ангийн ангилалд
Түрүүлсэн: Отгонцогт Отгонбилэг /6в анги/
Үзүүрлэсэн: Б.Баасанжав
Их шөвгийн дөрөв:
А.Амартүвшин, М.Тэмүүлэн
Уран гараа дэвээ:
Отгонцогт Отгонбилэг /6в анги/
Уран барилдаан: Б.Баасанжав
7-9 дүгээр ангийн ангилалд
Түрүүлсэн: М.Төгөлдөр
Үзүүрлэсэн: Т.Энх-энэрэл
Их шөвгийн дөрөв: Д.Тэнгис, Б.Бөхбат
Уран гараа дэвээ: Б.Нямотгон
Уран барилдаан: О.Шинэбаяр
10-12 дугаар ангийн ангилалд
Түрүүлсэн: З.Оргил
Үзүүрлэсэн: Т.Доржсамбуу
Их шөвгийн дөрөв: Р.Эрболд, Ц.Тогтохбаяр
Уран гараа дэвээ: Ц.Тогтохбаяр
Уран барилдаан: Г.Тэмүүлэн нар тус тус шалгарч өргөмжлөл алт мөнгө хүрэл медалийн эзнээр тодорлоо. Энэхүү барилдааныг хамтран зохион байгуулсан сумын ЗДТГ, Б.Ренчиний нэрэмжит ЕБС, спорт цогцолбор, үндэсний бөхийн багш дасгалжуулагч сумын заан Л.Алтансүх болон барилдаанд зодоглосон өсвөрийн залуу бөхчүүддээ Монгол бөхийн босоо цагаан хийморь мөнхөд ивээж явахын ерөөлийг өргөе.
 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ