Цөөн үгээр

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд 35 ширхэг хүлэмж хүлээн авлаа - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

"МӨНГӨН ӨВӨЛ" ЦАСНЫ БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 65

Цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд цасны баяр арга хэмжээ зохиогдоогүй өнжсөн билээ. Өнөөдөр тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт  Гялаан нуурын мөсөн талбайд "МӨНГӨН ӨВӨЛ" цасны баярын арга хэмжээ зохион байгуулагдлаа. "Мөнгөн өвөл" цасны баярын арга хэмжээг Алтанбулаг сумын Б.Ринчений нэрэмжит ерөнхий боловсролын сургууль, Спорт цогцолборын  хамт олонтой хамтран зохион явууллаа. Цасны баярын арга хэмжээнд Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар,  Ерөнхий боловсролын сургууль, Найрамдал цэцэрлэг, Дамбо цэцэрлэг, 3 дугаар цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төв, Халамжийн үйлчилгээний иргэдийн баг, Иргэдийн хамтарсан баг гэсэн 10 багийн 100 гаруй  тамирчид  Цасны буухиа, Цасны сумо, Цасны бүжиг, Чаргатай буухиа,  Туухай өргөлт гэсэн 5 төрөлт тэмцээнд авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээний төрөл тус бүрт амжилттай оролцсон тамирчдад алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулан шагнав. "Мөнгөн өвөл" цасны баярын спортын тэмцээн уралдаанд багийн дүнгээр амжилттай оролцож Алтанбулаг сумын ЗДТГ-ын баг 3 дугаар байр хүрэл медаль, Соёлын төвийн баг 2 дугаар байр мөнгөн медаль, Б.Ринчений нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн баг тэргүүн байр эзэлж Алтан медалийн эзнээр тус бүр шалгарсан байна. Тэмцээний ивээн тэтгэгч байгууллагаар Алтанбулаг сумын ЗДТГ хамтран ажилласан байна.  "Мөнгөн өвөл" цасны баярын арга хэмжээг амжилттай зохион байгуулсан байгууллага хамт олон, оролцсон нийт баг тамирчиддаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Сүүлд нэмэгдсэн мэдээ