Цөөн үгээр

- Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан "My Family" хөгжөөнт арга хэмжээг зохион байгууллаа. - "Үндэсний бичиг үсэг"-ийн баярыг тохиолдуулан "Өртөө" тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. - ТАЛАРХАЛ

Халаалтын төвийн үйл ажиллагаатай холбоотой "Сонсох ажиллагаа" -г зохион байгууллаа.

Нийтэлсэн: 4 сарын өмнө Үзсэн: 26

Бүргэдэй 1 дүгээр багийн 64 айл өрхийн оршин суугч иргэдийн төлөөлөл болох Ц.Болормаа, С.Отгонбаатар нараас ирүүлсэн хүсэлтийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн гишүүдээр авч хэлэлцэн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16:00 цагт хийхээр сонсох ажиллагаа хийх тов гарсаны дагуу зохион байгуулж ажиллалаа. Энэхүү сонсох ажиллагаанд  64 айлын оршин суугч иргэд , Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Чойсүрэн, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид,Алтанбулаг сумын удирдлагууд, Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд, Буга-Өндөр ХХК-ын төлөөлөл нар оролцлоо.  Сонсох ажиллагаанд оролцсон иргэд санал хүсэлтээ илэрхийлж,, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Халаалтын төвтэй холбоотой гарсан тогтоол шийдвэрүүдээ танилцуулж сумын Засаг дарга Халаалтын төвийн өнөөгийн нөхцөл байдал цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа танилцуулан ажиллаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ