Цөөн үгээр

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд 35 ширхэг хүлэмж хүлээн авлаа - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Аймгийн 2021 оны салбарын аваргууд шагналаа хүлээн авлаа

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 165

Ажил мэргэжилдээ эзэн болж, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн 2021 оны Сэлэнгэ аймгийн "Эрүүл мэндийн салбарын аварга "-аар Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвийн бүртгэл мэдээллийн ажилтан Намжилын Найманжин,  Аймгийн "Хууль хяналтын салбарын аварга ажилтан"-аар аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, өмгөөлөгч Рэнцэндоржийн Атарцэцэг нар шалгарсан байна. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Ц.Рэгзэдмаа нар гардуулан өглөө. Эх орон ард түмэндээ хөдөлмөрөө үнэлүүлэн шагнагдсан бүх хүмүүстээ ажилд нь амжилт амьдралд нь аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Сүүлд нэмэгдсэн мэдээ