Цөөн үгээр

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд 35 ширхэг хүлэмж хүлээн авлаа - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2021 ОНЫ СУМЫН АВАРГУУДАА ТОДРУУЛЛАА

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 235
Жил бүр бид сумынхаа шилдгүүдээ шалгаруулдаг уламжлалтай. Гэвч COVID-19 цар тахлын улмаас 2 жил хойшлогдсон сумын аваргуудаа шалгарууллаа. Албан байгууллага, аж ахуйн нэгж, багийн иргэдийн нийтийн хурлаас ирүүлсэн тодорхойлолт, сумын Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр дараах иргэд, аж ахуйн нэгж, албан хаагчдыг 2021 оны сумын аваргаар шалгарууллаа. 
“Сумын аварга Багш”-аар Батсүхийн Батноров
“Сумын аварга Сурагч”-аар Отгонцэцэгийн Цагаанбаяр
“Сумын аварга Ажилтан”-аар Лувсанчүлтэмийн Алтанцэцэг
“Сумын аварга Ажилчин"-аар Мөнхбаярын Батдулам
“Сумын аварга Ногоочин”-оор Цэен-Ойдовын Алтанцэцэг
“Сумын аварга Тариаланч”-аар Улаанхүүгийн Энхбаяр
“Сумын аварга Малчин”аар Жамьяаны Алтангэрэл
“Сумын аварга Фермерийн аж ахуй эрхлэгч”-ээр Явуухүүгийн Буянжаргал
“Сумын аварга Аж ахуйн нэгж”-ээр Хүчү-Агро ХХК тус тус шалгарлаа
Салбар салбартаа олон жил хичээл зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж, хойч үедээ хөдөлмөр бүтээлээр үлгэр дуурайлал, бахархал болон хүндлэгдсэн орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан манлайлан сум орон нутгийн иргэддээ  хүндлүүлэн аваргаар шалгарсанд халуун баяр хүргэж цаашдын ажил үйлс бүхэнд нь амжилт бүтээлээр арвин байхын ерөөлийг өргөе өө.

Сүүлд нэмэгдсэн мэдээ