Цөөн үгээр

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд 35 ширхэг хүлэмж хүлээн авлаа - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

МАНАЙ СУМАНД ҮХРИЙН ЭРЧИМЖСЭН АЖ АХУЙ БАЙГУУЛАГДЛАА.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 599
МАНАЙ СУМАНД ҮХРИЙН ЭРЧИМЖСЭН АЖ АХУЙ БАЙГУУЛАГДЛАА.
Алтанбулаг сумын харъяа Т. Энхбаяр захиралтай "Тэргүүн тэлмэн" ХХК нь Алтанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох Гүн нуурт хувийн хөрөнгө оруулалтаар махны чиглэлийн эрчимжсэн үхрийн аж ахуй байгуулах ажлыг хийж эхлүүлээд төлөвлөсөн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Тус компани нь үхрийн эрчимжсэн аж ахуйг байгуулах ажлын хүрээнд 2021 онд 74 га талбайд тэжээлийн ургамал тариалж 150 тн малын тэжээл, 300 тн дарш, 10 тн овьёсны үр бэлтгэсэн байна. Үхрийн аж ахуйд эх малаар махны чиглэлийн Сэлэнгэ үүлдрийн 100 үхэр, хээлтүүлэгч малаар Герефорд үүлдрийн 5 бухийг худалдан авч өсгөн суурин маллагааны аргаар өсгөн үржүүлж байна. Эрчимжсэн аж ахуйг байгуулах ажлын хүрээнд газар тариалангийн техник, тоног төхөөрөмж болох хадуур, тармуур, тэжээлийн комбайн, зүтгэх хүчний трактор, тэжээл холигч зэргийг шинээр худалдан авч үйлдвэрлэлд ашиглаж байна. Мөн үхрийн эрчимжсэн аж ахуйн барилга байгууламж, иж бүрэн тохижуулсан ажилчдын сууц, ажлын оффис зэргийг бүтээн байгуулаад байна. Үхрийн эрчимжсэн аж ахуйг байгуулахад 3 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. "Тэргүүн тэлмэн" ХХК-ийн хамт олны хэрэгжүүлж буй мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх санал санаачилгын үр дүнд Алтанбулаг суманд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх эх суурь тавигдаж байна. Энэ нь Монгол улсын Засгийн газраас баримталж буй Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болгон зарласан бодлого, аймаг, сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого шийдвэртэй уялдсан зөв зүйтэй ажил болж байна. Сум орон нутгийн мал аж ахуйн талаар баримтлах үхрийн аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлогыг дэмжиж хамтран ажиллаж буй "Тэргүүн тэлмэн" ХХК-ийн хамт олонд халуун талархал илэрхийлье.
АЛТАНБУЛАГ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ