Цөөн үгээр

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд 35 ширхэг хүлэмж хүлээн авлаа - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Сум хөгжүүлэх сан

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 881

2019 оны 08 сарын 28-ны өдөр ХАА-н тасгийн дарга Б.Буян-Өлзий , Сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн Б.Баярзул, Сум хөгжүүлэх сан хариуцсан нягтлан Э. Цэнд-Аюуш, Сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөлийн гишүүн Ц. Хүрэлбаатар нар 2019 онд Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэд, мөн урьд онуудад зээл авсан нийт 8 иргэдийн төслийн хүрээнд хийгдэж буй ажилтай нь танилцаж сар бүрийн эргэн төлөлтөнд хяналт тавин ажиллалаа. Мөн 2013-2015 онуудад зээл авч хугацаанд нь төлөлтөө хийж барагдуулаагүй иргэдэд мэдэгдэл хүргэлээ.
2013 онд сум хөгжүүлэх сангаас зээл авсан нийт 5 иргэний 3 иргэн шүүхийн байгууллагад шилжиж 2 иргэн төлөлтийн үлдэгдэлтэй
2014 онд сум хөгжүүлэх сангаас зээл авсан нийт 3 иргэний 1 иргэн огт төлөлт хийгээгүй 2 иргэн төлөлтийн үлдэгдэлтэй
2015 онд сум хөгжүүлэх сангаас зээл авсан нийт 4 иргэний 3 иргэн огт төлөлт хийгээгүй 1 иргэн төлөлтийн үлдэгдэлтэй тус тус байгаа тул хугацаанд нь төлөлтөө хийж барагдуулаагүй иргэд 9 сарын 10-ны дотор багтаан төлөлтөө хийхгүй бол шүүхийн байгууллагын газарт шилжүүлэхийг мэдэгдэе.
2017, 2018, 2019 онуудад сум хөгжүүлэх сангаас зээл авсан нийт 14 иргэд сар, улирал бүр төлөлтөө хугацаанд нь хийнэ үү.

Сүүлд нэмэгдсэн мэдээ