Цөөн үгээр

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд 35 ширхэг хүлэмж хүлээн авлаа - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Иргэдийн спорт ll наадам

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 827

Биеийн тамир, спортыг айл өрх иргэн бүрт хүргэх уриан дор явагдсан УИХ-н гишүүн Н.Оюундарийн нэрэмжит "СЭЛЭНГЭ АЙМГИЙН ТӨВИЙН БҮСИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН II-Р НААДАМ" амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнд 5 сумын 7 баг оролцож спортоор амьсгалж , спортоор өрсөлдсөн өдрүүд болж өнгөрлөө. Алтанбулаг сумаас спортын 10 төрлөөр 100 гаруй баг тамирчин оролцож Алтанбулаг сумын баг тамирчид сумын нэгдсэн дүнгээр 3-р байранд шалгарлаа. Үүнд : 

Ширээний шагайн наадгайн эмэгтэй баг тамирчид - Алтан медаль
Хөл бөмбөгийн баг тамирчид - Мөнгөн медаль
Сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчид - Мөнгөн медөль
Сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид - Хүрэл медаль
Ажлын байрны дасгалын баг тамирчид - Хүрэл медалийг тус тус авцгааж тэмцээнээ өндөрлүүллээ. Тамирчны алдар хөлс хүч зүтгэлээр олддог гэдгийг харуулан Сум орноо төлөөлөн оролцсон нийт баг тамирчиддаа цаашдын их үйлсэд нь өндөр амжилтыг хүсье.

Сүүлд нэмэгдсэн мэдээ