Цөөн үгээр

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд 35 ширхэг хүлэмж хүлээн авлаа - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ТҮҮХТ ОЙГ УГТСАН "АЛТАНБУЛАГ-290 ӨНГӨРСӨН- ОДОО- ИРЭЭДҮЙ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 838

 Монгол Улсын Их хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарийн ивээл дор “Алтанбулаг-290: өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд болж байна. Тус хурал нь Монгол-Орос-Хятадын гурван талт хамтын хэлэлцээрийн хүрээнд болж буйгаараа онцлогтой юм. Хурлыг нээж Алтанбулаг сумын засаг дарга П. Батсайхан нээж үг хэллээ. Хуралд УИХ-даргын мэнчилгээг 

Эрдэм шинжилгээний хуралд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг даргын орлогч Б.Нарантуяа тэргүүтэй аймгийн удирдлагууд, ОХУ-ын Буриад Улсын төлөөлөл, БНХАУ-ын төлөөлөл болон түүхийн ухааны доктор Да.Эрдэнэбат, эрдэмтэн Б.Батсүрэн, Г.Дашням, Ө.Бавуу, Д.Бадарч, бусад зочид төлөөлөгчид оролцож байна .Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум нь Орос-Монгол улсыг төдийгүй Ази-Европыг холбох “Цайны зам”-ын үүд хаалга болж 290 жилийн тэртээ худалдаа наймааны гол цөм хот болон үүсэж хөгжсөн нь түүхийн алтан хуудсанд бичигдэн үлджээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс “Наймаачин хот -Алтанбулаг сум” үүсэн байгуулагдсаны түүхт 290 жилийн ойг энэ оны 7 дугаар сард тэмдэглэх зөвшөөрлийг 2018 оны 113-р тогтоолоор баталсан. Ой тэмдэглэх олон ажлын нэг томоохон нь өнөөдрийн Олон улсын эрдэм шинжилгээний хурал юм.

Энэ хурлаар та бид Алтанбулаг сумын өнгөрсөн, одоо, ирээдүйг шинжлэх ухаанчаар авч хэлэлцэн, эрдэмтэн мэргэд, судлаачдын өөр өөрийн салбар чиглэлээр судлан дүгнэснийг нэг дор танин мэдэх ховор боломж тохиож байгаад талархаж байна. Мөн эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаачиддаа алс холоос Сэлэнгэ сайхан нутгийг минь зорин ирсэнд талархал дэвшүүлье. Энэхүү эрдэм шинжилгээний хурлын үр шимээр Алтанбулаг сумын нийгэм эдийн засгийн хийгээд аялал жуулчлалын цаашлаад гурван улсын хамтын ажиллагаа бүх түвшинд дээшилнэ гэсэн өндөр хүлээлттэй байна. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ