Цөөн үгээр

- Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан "My Family" хөгжөөнт арга хэмжээг зохион байгууллаа. - "Үндэсний бичиг үсэг"-ийн баярыг тохиолдуулан "Өртөө" тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. - ТАЛАРХАЛ

ИТХ-ын шинэ төлөөлөгчид шат дараалсан сургалтанд хамрагдлаа.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 881

2014 оноос УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн дараагийн шат болох “Монгол улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Алтанбулаг сумын ИТХ-ын төлөөлөгчид, Шаамар,  Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг зэрэг сумдын төлөөлөгчидтэй хамт Сүхбаатар суманд 2017 оны 02 сарын 15-16-ны өдрүүдэд сургалтанд хамрагдлаа.    
Уг сургалтаар төслийн сургагч багш Э.Оюунболд, н.Эрдэнэцэцэг, Ц.Рэгзэдмаа,Ч.Батжаргал нар Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх ойлголт, эрх зүйн үндэс, Хурлын үйл ажиллагаа, хуралдаан явуулах дэг, Орон нутгийн төсвийн талаарх ойлголт, түүнийг батлах, хэрэгжилтийг хянахад Хурлын байгууллагын эрх үүрэг, Байгаль орчин газрын харилцаанд ИТХ-аас анхаарвал зохих асуудлууд, Хурлын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хэрхэн хангах зэрэг Төлөөлөгчдийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй асуудлаар хууль эрхийн болон арга зүйн мэдлэг өгсөн сургалт болж өнгөрлөө.

Энэ удаагийн сургалт нь Сэлэнгэ аймгийн 17 сумын нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчид бүрэн хамрагдаж байгаагаараа онцлог байлаа. Сургалтыг 4 ээлжээр бүсчилэн зохион байгуулж байгаа бөгөөд эхний өдрийн сургалтын дараа УИХ-ын гишүүн Н.Оюундарь сумдын ИТХ-ын Төлөөлөгчидтэй уулзалт хийж УИХ-аар хэлэлцэн батлагдсан хуулиудын талаар болон цаг үеийн ажлын талаар мэдээлэл өглөө.

Сүүлд нэмэгдсэн мэдээ