Цөөн үгээр

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд 35 ширхэг хүлэмж хүлээн авлаа - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Орон нутгийн сонгуулиар сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрсөнөөр шинэ хурал байгуулагдлаа.

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1161

2016 он Алтанбулагчууд бид бүхний хувьд улс төрийн сонгуулиуд явагдсан, ард иргэд өөрсдийнхөө эрх ашиг, үзэл бодлыг төлөөлөх төлөөлөгчдөө сонгосон сонголтын жил болж өнгөрлөө. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу зохион байгуулагдсан орон нутгийн Хурлын ээлжит 7 дахь удаагийн сонгууль Алтанбулаг суманд амжилттай явагдаж, ард иргэд засаг төрөө төвхнүүлэн сум орон нутгаа хөгжил дэвшилд хөтлөн жолоодох хариуцлагатай үүргийг ИТХ-ын 21 төлөөлөгчдөд хүлээлгэлээ. Шинээр бүрдсэн ИТХ сум орон нутгийн хөгжил дэвшил, тасралтгүй үйл ажиллагааг хангахтай холбогдуулан ИТХ-ын нэгдсэн хуралдаанаа 3 удаа, түүний тэргүүлэгчид 7 удаа цаг үеийн болон бусад асуудлуудаар хуралдаж, холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргаж ажиллаж байна.

Сумын ИТХ-ын Бодлогын хороод:

  • Өргөдөл гомдол, хууль хяналтын бодлогын хороо
  • / Дарга Р.Атарцэцэг /
  • Төсөв санхүү, эдийн засгийн бодлогын хороо
  • / Дарга В.Түмэндэмбэрэл /
  • Хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хороо
  • / Дарга Д.Март /
  • Нийгмийн бодлогын хороо
  • / Дарга Х.Отгонжаргал /

Энэ хугацаанд шинээр байгуулагдсан ИТХ 3 удаа, түүний Тэргүүлэгчид 7 удаа хуралдлаа.

  • ИТХ-ын Анхдугаар хуралдаан
  • Хуралдсан огноо: 2016.11.04
  • Хуралдаанд оролцсон төлөөлөгчийн тоо: 21
  • Хуралдааны ирц: 100%
  • Хэлэлцсэн асуудал: 3
  • Баталсан тогтоол: 8

ИТХ-ын 1-р хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд:

  • 1. Анхдугаар хуралдааны дэг батлах тухай
  • 2. Хурлын зохион байгуулалтын асуудал
  • Сумын ИТХ-ын даргыг сонгох тухай
  • Сумын Засаг даргыг сонгох тухай
  • Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох тухай
  • 3.Алтанбулаг сумын ИТХ-ын Бодлогын хороодыг байгуулах тухай
  • ИТХ-ын Хоёрдугаар хуралдаан
  • Хуралдсан огноо: 2016.12.15
  • Хуралдаанд оролцсон төлөөлөгчийн тоо: 21
  • Хуралдааны ирц: 100%
  • Хэлэлцсэн асуудал: 7
  • Баталсан тогтоол: 5

ИТХ-ын 2-р хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд:

  • 1. Хуралдааны нийтлэг дэг батлах тухай
  • 2. Сумын Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт.
  • 3. Сумын нийгэм эдийн засгийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт.
  •  4. Сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай.
  • 5. Сумын 2016 оны тодотгосон төсвийн биелэлт
  •  1. ОНХС-ийн биелэлт
  •  2. Сум хөгжүүлэх сангийн биелэлт
  •  3. ТҮА-ны төсвийн гүйцэтгэлийн явц
  • 6. Сумын 2016 оны төсөв тодотгох тухай
  • 7. Сумын 2017 оны төсөв батлах тухай тус тус хэлэлцсүгэй.
  • ИТХ-ын Гуравдугаар хуралдаан
  • Хуралдсан огноо: 2016.01.30
  • Хуралдаанд оролцсон төлөөлөгчийн тоо: 20
  • Хуралдааны ирц: 95,23%
  • Хэлэлцсэн асуудал: 8
  • Баталсан тогтоол: 6

ИТХ-ын 3-р хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд:

  • 1. 2017-2020 онд хэрэгжүүлэх сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлах тухай
  • 2. Алтанбулаг сумын Нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай
  •  3. Бодлогын хороодын ажиллах журам батлах тухай.
  • 4. Ойн сан гэрээгээр эзэмшигч аж ахуйн нэгж, нөхөрлөлийн 2016 тайлан хэлэлцэх.
  •  5. Тохижилт үйлчилгээний албаны 2016 оны үйл ажиллагааны тайлан хэлэлцэх
  • 6. Үйлчилгээний хураамж тогтоох тухай. /Нийтийн бие засах газрын үйлчилгээний хураамжийн хэмжээг батлах /
  • 7. Бусад

Сүүлд нэмэгдсэн мэдээ