Цөөн үгээр

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд 35 ширхэг хүлэмж хүлээн авлаа - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ - 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 3дугаар багийн иргэдэд Засаг даргын тамгын газар үйл ажиллагаанытайланг сурталчилж танилцууллаа..

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 289

2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 3 дугаар багийн иргэдэд Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааны тайланг сурталчилах танилцуулах өдөрлөг хийлээ. Тус өдөрлөгөөр сум, орон нутагт хийгдэж байгаа Улсын болон аймаг, орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд болон цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Засаг даргын тамгын газрын дарга Ү.Янжиндулам танилцуулж, иргэдэд хийгдсэн ажлын талаарх сонинг тараалаа. Мөн Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд, улсын бүртгэгч, газрын даамал, халамжийн мэргэжилтэн, төрийн захиргаа хууль эрх зүйн мэргэжилтэн, эрүүл мэндийн төвийн эмийн санч, эмч нар, цагдаагийн хэсэг, эмэгтэйчүүдийн зөвлөл чиглэл чиглэлийнхээ дагуу иргэдэд үйлчилж, мэдээлэл өглөө. Соёлын төв өдөрлөгөөр өөрсдийн бэлдсэн урлагийн тоглолтоо үзүүлж, малчдын дунд караоке тэмцээн, бүжгийн тэмцээн зохион байгуулж нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээ амжилттай болж өндөрллөө.

Сүүлд нэмэгдсэн мэдээ